‘Монгол хүний төлөө нам’-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

432

10:00 цагт: Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар болон хүүхэд хөгжлийн үр дүнд хийсэн Дэлхийн Банкны судалгааны нээлт УБ зочид буудлын Хөх асар танхимд болно.
11:00 цагт: Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээллэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хэвлэлийн бага хурал БХЯ, ЗХЖШ-ын 320 тоот танхимд зохион байгуулана.
11:00 цагт:  Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган Монголын Залуучуудын холбооны Залуус танхимд болно.
11:00 цагт: НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудтай орон нутгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэй,хөхүүл эхчүүдийн аминдэм, бичил тэжээлийн бэлдмэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ЭМЯ-ны 215 тоот өрөөнд болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.
11:30 цагт: “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.