Дөрвөн сая төгрөгийн гурван азтан тодорлоо

339

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр /02.19/ явагдаж, азтанууд тодорлоо.
Энэ удаагийн тохиролд 2017 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 7,182,740 баримтыг хамруулжээ.

Сугалаагаар

7,224 хүн 20 мянган төгрөг,
726 хүн 100 мянган төгрөг,
74 хүн 500,000 төгрөг,
3 хүн дөрвөн сая төгрөг хожиж, нийт 8,027 хүн азтан боллоо. Үндсэн сугалааны дугаар: 11357920 байлаа. Харин Супер шагналын азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар: 20911810 байжээ.

Эх сурвалж http://www.info.mn