Ө.Содгэрэл шоунаасаа илүү олны анхаарлыг татаж эхэллээ

4839

“Mongolian next top model” шоуны эхний дугаар гарснаас хойш ерөнхий продюсер Ө.Содгэрэл шоунаасаа илүү олны анхаарлыг татаад байна. Олон нийтийн сүлжээнд түүнийг энэ сайхан бүсгүй хаанаас гараад ирэв гэцгээх аж.

Уг нь Ө.Содгэрэл загвар өмсөгч байсан удаатай. Топ модель Д.Болормаатай хамт шампунь рекламдаж явсан нэгэн. Гэсэн хэдий ч уртаашаа ганц шампунийн рекламанд тоглов уу үгүй юу хурим хийн сураг алдарсан билээ. Тэрбээр сайд асан М.Зоригтын том хүүтэй гэрлэж, АНУ-д ажиллаж амьдрах болсноор ийн сураг алдраад байсан юм.

Харин эх орондоо ирж, загварын buro 24/7 сайтыг үүсгэн байгуулж, Тайра Банксын шоуг Монголдоо зохион байгуулах ажилд ерөнхий продюсерээр ажиллаж эхэлснээр түүний эргэн ирэлт амжилттай болоод байна.