Чөлөөт бөхийн УАШТ энэ сард болно

668

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 6-8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Риогоос Токиогийн олимпийн цикль дэх чөлөөт бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгоход энэ тэмцээн чамгүй их нөлөө үзүүлэх нь мэдээж.
Дашрамд дуулгахад, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгийн бэртэл эдгэрч, УАШТ-д оролцохоор болжээ. Олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг олон удаа дуурсгаж яваа гавьяат маань Риогийн олимпод оролцож байхдаа бэртсэн юм. ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д зодоглох бол Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, ОУХМ Ж.Чулуунбат нар өнжихөөр болжээ. Мөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа тул УАШТ-д зодоглож амжихгүй нь.