Хонь -Хонь
Тун ховор холбоо. Тэднийг зэрэгцээ хоёр галт уултай зүйрлэж болно. Хоёр уулны нэг нь байнга ажиллаж байдаг.
Хамгийн сонирхолтой нь тэд хоорондоо их ялгаатай. Хөнгөхөн салхи нэгнээс нь үүсэх л юм бол нөгөөдөө жинхэнэ хар салхи шиг нөлөөлнө. Энэ холбоо нь хэн хэнийгээ номхотгож хазаалрлах, хэн нь гарын дор байх вэ гэдэг асуудал үүсэх нь элбэг байдаг.
Хонь – Үхэр
Хамгийн шийдвэртэй хүчтэй, найдвартай холбоо. Авууштай нь хонь өөрийн үхрээ хөдлөх л юм бол уяж зогсоож амждаг. Хонь үнэнч, шударга, тусархуу байсан ч энэ нь ховор тохиолдол. Хонь буцалж бургилж байхад үхэр тайван суудаг. Энэ нь хонинд хамгийн сайн эм болж өгдөг.
Хонь – Ихэр
Хонь ихэр хоёрын хооронд харилцан ойлголцол, хайрын мэдрэхүй амархан тогтдог. Анхны харцаар дурлах нь олон. Аз жаргалтай урт удаан холбоо тогтох боломжгүй гол буруутан нь ихрүүдийн өнгөцхөн мэдрэхүй. Ихэр маш сайхан хөгжилтэй хань хэдий ч маш богино хугацааных байдаг.
Хонь -Мэлхий
Байнгын асуудалтай холбоо. Үргэлж санал нийлдэггүй. Ялангуяа тэд ертөнцийг үзэх үзэл бодлоороо нийлдэггүй. Мэлхий өөрийн мэдрэхүйд захирагддаг. Мэлхийн хувд хонь жинхэнэ сэтгэлийн цэвэрлэгч болдог. Өөрийнхөө гал хүчээр мэлхийний битүүмжлэгдсэн орооцолдсон мэдрэхүйг гаргаж хаяж чаддаг. Хонь өөрийнхөө зан байдлыг тодоор илэрхийлж эхлэх үед мэлхий таг болж нуугдана. Энэ холбоонд хонь толгойлох боловч түүний ухаан, энэрэнгүй байдал, биеэ барихаас энэ холбооны сайн сайхан байдал шалтгаална.
Хонь -Жинлүүр
Жинлүүр бол хонины эсрэг тал. Тэд сэтгэл зүрхний хэмнэлээр тэс өөр байсан ч тэд гэрлэх нь их байдаг. Жинлүүрийн гадаад үзэмж, авхаалж, зориг самбаа, шийдэмгий тэмцэх байдал хонийг татдаг. Хэрвээ тэд хоёулаа өөрсдийн зан суртахууны муу талаа дийлж байвал жинхэнэ хүчтэй холбоо тогтдог.
Хонь – Охин
Нэлээн асуудалтай холбоо. Охины хувиа хичээсэн хүйтэн, нууцгай тооцоотой байдал нь эв найрамдалд тохирохгүй. Энд зөвхөн жинхэнэ ажил хэргийн холбоо, хамтын ажиллагаанаас өөр юу ч байхгүй.
Хонь – Арслан
Тэд зан төрхөөрөө ижил төстэй ч гүн гүнзгий хайр дурлал байхгүй учир зайлшгүй хөндий байдалд хүрдэг. Арслангууд өөрийн авхаалж, зоргоороо амьдрал дахь саад тотгорыг зайлуулж чаддаг. Арслан хувь тавилангаараа хоньтой холбогддог. Энэ хоёрт адилхан нь оргилуун халуун хүсэл тачаал. Тэд хоёулаа хөдөлмөрч. Хэрвээ энэ холбоо байхгүй бол гэр бүл хань ижлийн амьдрал тасарч үгүй болох мэт төсөөлж болно.
Хонь – Хилэнц
Энэ холбоонд тэд хэзээ салахгүй нөхөд эсвэл хэзээ ч эвлэршгүй дайснууд болдог. Зөвхөн эрх чөлөө, бие даасан байдал энэ холбооны үндсийг бэхжүүлнэ. Ялангуяа эрэгтэй хонь, эмэгтэй хилэнц. Хонь өөрийнхөө зоргоороо аашлах, хардах, хэрцгий сэтгэл, дипломат чанар, заль мэх, баашлах байдлаа ашиглах хэрэгтэй. Энэ шаардлагууд биелэсэн тохиолдолд энэ холбоо нь боломжтой, аз жаргалтай байна.
Хонь – Нум
Эртний ухаантнууд нум бол хонины нэмэгдэл хүч гэж баталдаг. Тэдний хайр анхны харцаар эхэлдэг. Гэрлэлт нь ч зохистой байдаг. Нум бол байнга үнэний эрэлд тэмүүлдэг. Үүнд хамгийн сайн туслагч нь хонь байдаг. Тэдний маргаан болон яриа нь нэг л зорилготой байдаг. Тэд үргэлж хамт байдаг. Анхааруулж сануулсан зүйлийг мөрдлөг болгож чадвал энэ гэрлэлт амжилттай сайхан байна.
Хонь -Матар
Зан төлөв, ёс суртахуун, амьдралын хэм хэмжээ өөр. Тэдний гэрлэлт ховор тохиолддог. Тэдний хооронд оч үсэрсэн тэмцэл байнга байдаг. Тэд хоёулаа эвэртэй. Хэн нь хэнийхээ эврийг хугална гэдгийг хэлэхэд бэрх. Матар гэрлэлтийг гүн хавцал мэт үздэг. Матрын хувьд хонь нь хурдан нисч буй сүүлт од мэт. Хонинд ашигтай байгаа тохиолдолд оршин тогтносоор байх болно.
Хонь -Хумх
Энэ гэрлэлт нь Хятадын хамгийн сайхан галын наадмын жишгээр шууд гялалзах болно. Хумх хонио хардуулахгүй байсан үед энэ гэрлэлт сайн сайхан байна. Тэдний дунд ямар нэгэн таагүй, ойлгомжгүй байдал шууд илрэхгүй аажим аажимаар гардаг байна.
Хонь – Загас
Аз жаргалтай хос. Бэлгийн амьдрал нь хэт их нийлэмжтэй ч байж болно. Хонины ордныхны олон сайн тал загасуудыг гайхшруулна. Тэд цайлган хонины толгойг сайн эргүүлж чадна. Хамтран амьдрахын тулд илүү тэвчээр гаргаж, харилцан ойлголцох хэрэгтэй.
Үхэр – Хонь
Сэтгэл санааны нийлэмжээрээ учирдаг хосууд. Үхрийн өөрийнхөөрөө зүтгэдэг зан, уян биш байдал эмэгтэй хонийг бухимдуулна. Тэдний бэлгийн харьцаанд ямар ч асуудал байхгүй. Үхэр хонь 30 нас хүрснээсээ хойш учирвал илүү таатай.
Үхэр -Үхэр
Сайхан хос. Материаллаг байдал дээшлэх тусам энэ хоёрын холбоо бат бөх болно. Гэр орны ая тух, хүүхэд мэт асуудлаас болж тэд огт муудалцахгүй. Энэ хосуудын сонирхдог адил төстэй зүйлүүд нь энэ холбоог тогтвортой болгодог.
Үхэр – Ихэр
Энэ бол маш тогтворгүй холбоо. Тэдний сонирхол нийцдэггүй. Нэг нэгнийгээ ойлгодоггүй, бэлгийн нийлэмжгүй байдал нь энэ хоёр хосын байнгын хэрүүл маргааны үүсвэр болно. Ихэрийн хурц хөдөлгөөн, хувирамтгай ааш нь үхрийнхний хардалт хилэнг бадраана. Иймээс энэ холбоо нь удаан байх магадлал бага байна.
Үхэр – Мэлхий
Боломжийн холбоо. Энэ холбоонд сайхан харьцаа, бүрэн ойлголцол байдаг. Хань ижил, гэр бүлийн амьдралын найдвартай үндэс суурь энэ холбоонд өөрсдийнхөө зан төлөв, ёс суртахууны муу талыг хатуу чанд хянаснаараа өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд байдлаа зөөлрүүлдэг. Ингэснээрээ тэдний хань ижил, гэр бүлийн холбоо цэцэглэн аз жаргал зөвшилцөл өөрөө ундрах болно.
Үхэр – Жинлүүр
Амьдралын олон зарчим үл ойлголцлоос шалтгаалаад маш таагүй байх магадлалтай. Үхрүүдийн үндэс суурьтай байдал жинлүүрийн хэлбэрдэгч байдлыг эсэргүүцнэ. Бэлгийн нийлэмжгүй байдал нь тэдний маргааны эх үүсвэр болно. Өөрсөндөө тавьсан зорилго, эд хөрөнгө, хүүхдээс болж тэдний холбоо тасрах аюул нүүрлэх вий.
Үхэр -Арслан
Амьдрах чадвар бага холбоо. Хэрүүл маргаан үүсгэгчид хэн ч захирагдахгүй. Үхрийн хянамгай байдал арслангийн хөнгөн хийсвэр өгөөмөр байдлыг эсэргүүцнэ. Бэлгийн нийлэмж ч гэсэн үхэрт итгэл найдвар тайван байдлыг өгөхгүй. Үхэр арслангийн тоглоомд дургүй. Энэ холбоо хэсэг хугацааны дараа тасарна.
Үхэр – Охин
Ялангуяа үхрийн хувьд амжилттай холбоо. Хоёулаа туршлагатай тооцоотой харилцан буулт хийх хүсэлтэй хэнтэй ч таарамжтай. Үхрийн өөдрөг үзэл охины аж ахуйч тогтвортой чанартай зохицно. Энэ холбоог хүүхдүүд тасаршгүй болгодог.
Үхэр – Хилэнц
Маш ховор холбоо. Гол бэлгийн амьдрал. Тэд хэрүүл маргаан, тачаал, хардалтын эсрэг хоёулаа зогсож чадна. Гэвч энэ нь зөвхөн бэлгийн амьдрал хангалуун байсан тохиолдолд л. Тэдний амьдралын зарчим нийцдэг учир холбоо нь тогтвортой. Нэг талаасаа тасрах аюулд хүрвэл бие хайргүй тэмцэх шаардлага гарна. Энэ холбоо нь зөвхөн хайрын холбоон дээр тогтоно.
Үхэр -Матар
Амьдралын зарчим нь нийлэмжтэй. Материаллаг аж байдалд тэмүүлдэгээрээ харилцан ойлголцол нэг нэгэндээ үнэнч байдал нь гэрлэлтийг тогтвортой баталгаажуулна. Энэ холбоо жилээс жилд зөвшилцөж, таталцаж бэхжинэ. Салалт бараг үгүй.
Үхэр -Нум
Сул холбоо. Харилцан ойлголцол байхгүй. Нум өөрийг нь тэнгэрээс газарт буулган аваачих тийм л түншийг хайдаг. Үхрийн зөрүүд өөрийнхөө бодлыг бусдад тулгадаг зан нь нумын эсэргүүцлийг төрүүлнэ. Бэлгийн нийлэмж ч гэсэн тааруу.
Үхэр – Хумх
Ялангуяа үхрүүдийн хувьд муу холбоо. Хумхын хувирамтгай байдал үхрийн амралт нойрыг хасдаг. Байнгын ачаалал хэрүүл маргааны үндэс болно. Үхэр зөвхөн хумхтай тэмцэхгүй эргэн тойрныхонтой нь тэмцэж эхэлнэ. Үл ойлголцол, амьдралын нийлэмжгүй байдал энэ холбоог тогтворгүй болгоно.
Үхэр – Загас
Бэлгийн нийлэмж болон чин үнэнч сэтгэл дээр суурилсан бат бөх холбоо. Дээд хэмжээний материаллаг байдалд энэ холбоо сайн тогтдог. Загас хөгжиж цэнгэж жаргахыг хүсдэг ч үхрийн хямагч зан бодит байдлуудыг нөхөж өгч чадна. Нас ахих болтол энэ холбоо хадгалагдана.
Хамтатгах – Хонь
Хоорондоо харилцан ойлголцох, уурлаж уцаарлахдаа амархан холбоо. Үүнд гол буруутан нь ихрийн хэтэрхий өнгөц мэдрэхүй. Тэд өөр өөрсдийн санаа бодол, төлөвлөгөө, ажил зоригоо нэгтгэсэн үед л көвшилцөж чадна. Ихрийг хонины хүч чадал, илч хайр бишрүүлдэг.
Хамтатгах – Үхэр
Нийцтэй олон тал, мэдрэхүйн таталцал байсан ч энэ холбоо амьдрах чадваргүй. Учир нь ихрүүд гэртээ бага байдгаас үхэр хардсандаа хамаг хүчээ барна. Байнгын хэрүүл маргаан, байнгын зочид. Ихрүүд хайр дурлал сексийн харьцаа сэтгэл зүрхний ярианд идэвхитэй санаачлагч байдаг. Гэвч тухайн цагтаа л байх магадлалтай.
Хамтатгах – Ихэр
Тэд учрахдаа өмнө нь хайр дурлалын балмад явдлуудтай учирсан байдаг. Энэ холбоо зөвхөн нөхөрлөл, тооцоогоор зохицно. Энэ гэрлэлтийг зурхайчид сансрын алдаа гэж нэрлэдэг. Ямар ч идэвхигүй, чимээ шуугиангүй, хардалтгүй, сэтгэл зовох зүйлгүй, баяр баясгалан ч байхгүй амьдрал.
Хамтатгах – Мэлхий
Мэлхий маш хүчтэй мэдрэхүйтэй бол ихрүүд ухаантай байдаг. Тэд ямарваа үйлдэлд хэзээ ч зөвшилцөхгүй. Энэ хос ямар ч бэлгийн харьцаанд ордоггүй. Нөхөрсөг оюуны шинж чанараараа л нэг нэгнээ сонирхдог. Үүнээс гадна энэ холбоонд тэдний өөрсдийнх нь сэтгэл санааны байнгын өөрчлөлт сэтгэлээр унах байдлууд саад болдог.
Хамтатгах -Охин
Охины амьдрах чадвар ихрийн сэтгэлийн түгшүүр тэдний холбодог. Энэ холбоонд эв түнжин нөхөрсөг байдал, хамтын ажиллагаа байдаг. Гэвч хамтран амьдрах асуудал байхгүй.
Хамтатгах – Арслан
Бие махбодиороо болон бусад олон сонирхлоороо энэ хос нийлэмжтэй байдаг. Арслангийн хурц ухаан, хөгжилтэй, хөдөлгөөнтэй байдал, уран сайхан үг нь ихрүүдийг бишрүүлж чаддаг. Ихрийн шийдвэртэй бус өнгөцхөн, шүүмжлэлтэй ханддаг, байнгын цаг барьдаггүй байдал нь Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
Хамтатгах -Жинлүүр
Тэд нэгнийгээ хайрлаж амьдарч чаддаг урлаг бүхий хосууд. Тэд хоёулаа баярлаж, жаргаж
чадахаас гадна цэнгээн шуугиан, тоглоом наадам, хошин шогт дуртай. Жинлүүр байнга сайшаал магтаал, бялдууч байдлыг хүсдэг. Тэгж чадваас энэ хос олон жилээр амьдарч чадна. Гэвч судалгаагаас үзэхэд энэ хосод салалт их байдаг байна.
Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
Хамтатгах – Хилэнц
Энэ хосуудыг зөвхөн ажил хэргийн холбоо л нийцүүлдэг. Тэд оюун санаа, биеий хүчээрээ зохицох ч хосолж амьдарвал байнгын асуудалтай тулгарна. Ихрүүдийн ойлгомжгүй ёс суртахуун, олон найз эмэгтэй, зугаа цэнгэл хилэнцийн хүчтэй зан чанар, хардалт, сэрдэлттэй нийлэхээрээ тэдний амьдралыг хэрүүл маргаан, салалтанд хүргэнэ. Хилэнц бол захирагч, удирдагч. Ихэр бол түүний хараат бөгөөд захирагдагч нь
Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
Хамтатгах – Матар
Ажил хэргийн болоод нөхөрлөлийн холбоо л байж болно. Хэрвээ нийлэн амьдарвал энэ хосуудын амьдрал маш их асуудалтай байдаг.
Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
Хамтатгах – Хумх
Эв түнжин, хамтын ажил үйлс, хайр дурлал, бэлгийн урлагийн нууц мэдлэг, жинхэнэ үнэн, санаа нэгдсэн төлөвлөгөө, санаачилга байж чадах холбоо. Тэд нэг нэгэндээ л зориулагдсан мэт сайхан хос болж чадна. Ихэнх тохиолдолд тэдний хайр анхны харцаас үүсдэг. Хоёулаа сэтгэлийн эрх чөлөөнд дуртай. Ихэр нь хумхад ямар ч хүчирхийлэл, албадлага мэдрүүлэхгүйгээр асуудлыг тавьж чаддаг. Энэ холбоонд уйтгар гуниг огт байдаггүй.Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
Хамтатгах – Загас
Энэ хосын харьцаа хэврэг байдаг. Зохилдож чаддаггүй энэ хос тус тусдаа, өөр өөрийнхөө зайнд байна. Загас гүн мэдрэхүйтэй, харин ихэр хөнгөн хийсвэр, салхи мэт. Загасны сэтгэлийн дулаанд ихрийн оюун санааны хүйтэн байдал зохицохгүй.
Мэлхий – Хонь
Байнгын асуудалтай холбоо. Үргэлж санал нийлдэггүй. Ялангуяа тэд ертөнцийг үзэх үзэл бодлоороо нийлэхгүй. Мэлхий өөрийн мэдрэхүйд захирагддаг. Мэлхийн хувьд хонь жинхэнэ сэтгэлийн цэвэрлэгч б/дог. Өөрийнхөө гал, хүчээр мэлхийний битүүмжлэгдсэн, орооцолдсон мэдрэхүйг гаргаж хаяж чаддаг. Хонь өөрийнхөө зан б/длыг хурц тодоор илэрхийлж эхлэх үед мэлхий таг болж нуугдана. Энэ холбоонд хонь толгойлох боловч түүний ухаан, энэрэнгүй б/дал, биеэ барихаас энэ холбооны сайн сайхан б/дал шалтгаална.
Мэлхий- Үхэр
Боломжийн холбоо. Энэ холбоонд сайхан харьцаа, бүрэн ойлголцол байдаг. Хань ижил, гэр бүлийн амьдралын найдвартай үндэс суурь энэ холбоонд өөрсдийнхөө зан төлөв, ёс суртахууны муу талыг хатуу чанд хянаснаараа өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд байдлаа зөөлрүүлдэг. Ингэснээрээ тэдний хань ижил, гэр бүлийн холбоо цэцэглэн аз жаргал зөвшилцөл өөрөө ундрах болно.
Мэлхий- Ихэр
Мэлхий маш хүчтэй мэдрэхүйтэй бол ихрүүд ухаантай байдаг. Тэд ямарваа үйлдэлд хэзээ ч зөвшилцөхгүй. Энэ хос нь ямар ч бэлгийн харьцаанд ордоггүй, нөхөрсөг, оюуны шинж чанараараа л нэг нэгнээ сонирхдог. Үүнээс гадна энэ холбоонд тэдний өөрсдийнх нь сэтгэл санааны байнгын өөрчлөлт, сэтгэлээр унах байдлууд саад болдог.
Мэлхий – Жинлүүр
Энэ харьцаанд чин сэтгэлийн харьцаа тогтох нь ховор. Санхүүгийн тогтвортой байдлаар ийм гэр бүл тогтох нь олонтаа. Мэлхий яваандаа түлхэгч байхаасаа ядарна. Эцсийн эцэст мэдрэмтгий мэлхий түншдээ буулт хийж, гомдол нь зүрхэнд удаан хадгалагдаж, үе үе санагдаж хөндүүрлүүлнэ.
Мэлхий – Арслан
Нууцлаг, сонирхолтой холбоо. Гэхдээ гэрлэхэд тохиромжгүй. Тэдний амьдрал адал явдлаар дүүрэн, маш сонирхолтой байх боловч ийм байдал нууц амрагуудад л илүү тохиромжтой. Гэр бүл бологчдод арай тайван амьдрал л хэрэгтэй.
Мэлхий – Охин
Тэд бие биенээ сайтар ойлгох тул гэр бүлийн холбоо тогтвортой. Мэлхийнхэн өөрийн аюулгүй байдал, ирээдүйдээ итгэх итгэлээ Охинд өгөх хэрэгтэй гэдгээ ойлгодог. Тэрбээр зөвхөн мөнгөний хэтэвчээ өгөөд зогсохгүй зүрх сэтгэлээ ч өгөх ёстойгоо ухаардаг нь эс тэгвээс хичнээн өндөр үнэ төлөөд ч тэдгээрийг олж авах амаргүйг мэдэрснийх байдаг.
Мэлхий- Хилэнц
Тэдний сонирхол нэг хэдий ч хамт байхад амаргүй байх болно. Тэд бие биеийгээ ойлголцоход хүнд төдийгүй маргалдахаараа зэрэг зэрэг нэг нэг рүүгээ хашгичин, хэрэлдэж дараа нь юу ч болоогүй юм шиг сайхан аашилж үүрд хайртай байхаа андгайлцгаадаг.
Мэлхий -Матар
Энэ хосод эсрэг тэсрэг зүйл их ч сексийн хувьд сайн зохицдог бол гэрлэж болно. Ийм харьцаа насан турш ч үргэлжилж болно. Харин эсрэг тохиолдолд удаан хамт амьдарч чадахгүй, салж хагацдаг. Энэ харьцаанд матар байнга буулт хийх шаардлага гардаг.
Мэлхий- Хумх
Энэ 2 орлны гэрлэлт аз жаргал авчирдаггүй. Тэд бие биенээ харилцан хүндлээд ч нэмэргүй. Тэр битгий хэл энэ 2 ордны хоорондын хамтын ажиллагаа, найз нөхдийн харилцаа ч замхран алга болдог. Тэд хоорондоо ямар нэгэн харилцаа үүсгэж хэрэггүй. Тэд гэрлэдэг юм гэхэд 7 хоногт долоо нийлж долоо сална.
Мэлхий загас
Энэ 2 орлны гэрлэлт аз жаргал авчирдаггүй. Тэд бие биенээ харилцан хүндлээд ч нэмэргүй. Тэр битгий хэл энэ 2 ордны хоорондын хамтын ажиллагаа, найз нөхдийн харилцаа ч замхран алга болдог. Тэд хоорондоо ямар нэгэн харилцаа үүсгэж хэрэггүй. Тэд гэрлэдэг юм гэхэд 7 хоногт долоо нийлж долоо сална.
Арслан- Хонь
Үр бүтээлтэй, тод томруун холбоо. Бие биенээ ойлголцож чадахгүйгээс асуудал гарна. Энэ хоёрын тухай Тэд хамтдаа удаан хугацаагаар аз жаргалтай амьдарч байгаад нэг л өдөр зэрэг нас барсан гэж зөгнөхөд болно.
Арслан – Үхэр
Агуу том хайр, арвин их хүсэл тачаалын холбоо. Бэлгийн гайхамшигтай тохироо, харилцан тур тачаалын ундарга тэдэнд бий. Гэвч хэсэг хугацааны дараа энэ бүх мэдрэмж суларч доройтох учир тэд гэр бүл бололцохын оронд амрагууд хэвээр үлдсэн нь дээр.
Арслан – Хамтатгах
Нөхөрсөг, найрсаг, дэгтэй харилцаа. Гэрлэлтээр энэ харьцаа улам л бэхжинэ. Сонирхол нь ижил учир тэд салшгүй хамт байх болно. Гэхдээ энэ холбоо хүсэл хайр дурлалаас илүү харилцан хүнтэдгэл дээр суурилсан байна.
Арслан – Мэлхий
Нууцлаг, сонирхолтой холбоо. Гэхдээ гэрлэхэд тохиромжгүй, тэдний амьдрал адал явдлаар дүүрэн маш сонирхолтой байх боловч ийм байдал нууц амрагуудад илүү тохиромжтой. Гэр бүл бологчдод арай тайван амьдрал л хэрэгтэй.
Арслан – Арслан
Аль аль нь жирийн бус байхад энэ холбоо зохимжтой. Хоёр хүчтэй хүн бие биенийхээ хувийн онцлогоороо нэг нэгнээ гүйцээж нөхнө. Ийм хосуудаас дандаа л хурц, авьяас билигтэй хүүхдүүд төрдөг.
Арслан – Охин
Үл ойлголцол, хөндий хүйтэн байдал. Уран бүтээлийн агуу их нийтлэг сонирхол л тэдэнд сайн сайхныг авчирч болох юм. Өөрөөр хэлбэл, тэд сайн хамтран зүтгэгчид болохоос нэг гэр бүл биш.
Арслан- Жинлүүр
Тэд бие бидээ маш их татагдах боловч энэ нь ердөө л эхэн үеийн байдал. Дараа нь өөрсдийнхөө эсрэг тэсрэг болохыг ойлгоод шууд л салцгаадаг.
Арслан – Хилэнц
Ухаангүй хүсэл тачаал. Эдгээр ордныхон уулзалдахаар уулыг ч эргүүлэхэд бэлэн болно. Харин орон дотроо газар хөдлөлт болж байна гэсэн үг. Гэвч байнга ийм ачаалалтай амьдарна гэдэг боломжгүй учир амьдралаа холбож олон жилээр хамт амьдаръя гэж гэж хүсэж байгаа бол сайн л бодох хэрэгтэй.
Арслан – Нум
Тэд бие биендээ нэр хүндтэй улсууд. Аль аль нь адал явдалд дуртай, нийлж байгаад ямар ч бүтэшгүй төлөвлөгөөг гүйцэлдүүлж дөнгөнө.
Арслан – Матар
Зарим хүндрэлтэй учрах ч гэсэн гэрлэх боломжтой холбоо. Матар нь арслангаа байнга хуурна. Арслан нь матрынхаа амьдралын байнгын шулуун чиг баримжаанаас залхана.
Арслан – Хумх
Энэ нь хамгийн гялалзсан, эвтэй, байнгын найрсаг холбоо. Арсланг тайвшруулж, захирч чадах ганц орд бол хумх. Тэр арсланд тохирсон хамгийн сайн хань.
Арслан – Загас
Загасны ордныхон тоглоомынхоо дүрмийг тулган хүлээлгэж, арслан түүнийг нь эргэцүүлж бодолгүй өөрчлөгдөхөд бэлэн байвал эмгэнэлт дурлал болно.
Охин – Хонь
Энэ холбоонд саад бэрхшээл их тохиолдоно. Хүйтэн, тооцоотой, аминчхан, харамч энэ холбоо тогтвор муутай байна. Энд зөвхөн цэвэр ажил хэргийн хамтын ажиллагаа, уран бүтээлийн нөхөрлөл байж болно. Өөр ямар ч харилцаа байх боломжгүй.
Охин – Үхэр
Аль алинд азтай, завшаантай холбоо. Магадгүй, тэдний дунд ухаангүй дурлал үүсэхгүй ч бие биенээ гүнзгий ойлгодог, татагддаг харилцаа нь насан эцэс хүртэл хадгалагдана.
Охин – Ихэр
Энэ холбоо нь олон өнгөт, тод нүдэнд тусах эрвээхэй шиг онцгой бөгөөд ойлгомжгүй. Тэдний хооронд ашигтай, сайн нөхөрсөг харилцаа байж болно. Харин гэр бүл болоход дэндүү аз туршсан, эрсдэл ихтэй.
Охин – Мэлхий
Тэд бие биенээ сайтар ойлгох тул гэр бүлийн холбоо тогтвортой. Мэлхийнхэн өөрийн аюулгүй байдал, ирээдүйдээ итгэх итгэлээ Охинд өгөх хэрэгтэй гэдгээ ойлгодог. Тэрбээр зөвхөн мөнгөний хэтэвчээ өгөөд зогсохгүй зүрх сэтгэлээ ч өгөх ёстойгоо ухаардаг нь эс тэгэвээс хичнээн өндөр үнэ төлөөд ч тэдгээрийг олж авах амаргүйг мэдэрснийх байдаг.
Охин – Арслан
Энд зөвхөн нөхдийн эсвэл ажил хэргийн холбоо л байж болно. Зан байдал, шинж чанар, ёс зүйн хувьд хэтэрхий их ялгаатай тэдний хувьд гэр бүлийн холбоо тогтооход бэрхшээлтэй.
Охин – Охин
Энэхүү холбоо харилцан ойлголцол, зохицолд хүрэх нь ховор байдаг. Хэн хэн нь хорон үгээр биеэсээ дайрч, хүнд цохилт өгнө. Хоёулаа сурган хүмүүжүүлэх аугаа их авьяастай, бие биенээ насан эцэс болтлоо хүмүүжүүлэх болно.
Охин – Жинлүүр
Энэ холбоо нь азгйүтэн, салж бутрах, балрах тавилантай. Охиныхны хурц шүүмжлэл тэдний гэр бүлийн холбоог зөрчилд оруулж, эв зохицлыг эвдэн сүйрүүлнэ. Харин хамтран ажиллах, ажил хэргийн болон уран бүтээлийн холбоотон байхад муугүй.
Охин – Хилэнц
Энэ гэр бүлийн холбоо үргэлжийн хэрүүл маргаан, зөрчил сөргөлдөөнтэй байна. Харин бие биенээ ойлгож, аль нэг нь нөгөөдөө захирагдаж, хэн хэнийхээ үгийг сонсдог тохиолдолд гэр бүлийн холбоо зохицол сайтай байх болно. Гэхдээ энэ нь ховор тохиолдол.
Охин – Нум
Хэдийгээр бие сэтгэлийн таталцал ихтэй ч энэ гэр бүлийн холбоо таатай бус, азгүйтэн салж бутрах нь олонтаа байдаг. Энд зан байдлын хоёр өөр шинж, амьдралыг үзэх өөр өөр үзэл нь тэдний зөрчилдөөний ул суурь болно. Тэд бал сарын үедээ л бие биенээ өөр өөр хүмүүс болохыг мэдэрцгээдэг. Охины хатуу дэг журам, төлөвлөгөөнд нумынхан дасан зохицох гэдэг амаргүй байна.
Охин – Матар
Энэ гэр бүл хагацал, гуниг цөхрөл гэдгийг үнэхээр мэдэхгүй бат бэх холбоодын нэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэдний харилцаанд өчүүхэн ан цав ч гарахгүй. Энэхүү гэр бүлийн холбоо нь амьдрал дээрх, олон орны гэр бүлийн судалгаанаас үзэхэд хамгийн урт удаан, аз жаргал үргэлжилсэн байдаг.
Охин – Хумх
Бие сэтгэлийн таталцал байж болох боловч гэр бүл болоход бүрэн тохиромжгүй, хагацал сүйрэл, хагарал бутралаар дуусна. Үнэндээ тэдний дунд ажил хэргийн болон нөхөрсөг дотно холбоо ч үүсэх нь ховор байдаг.
Охин – Загас
Энэ холбоо нь ардын зүйр үгээр бол өөх ч биш, булчирхай гэдэгтэй дүйцнэ. Хоёул бие биедээ таалагдана. Гэхдээ бие сэтгэлийн таталцал тэмүүлэл бараг үгүй. Ийм гэр бүлийн холбоо нь загасынханд ашигтайгаар тусна.
Жинлүүр – Хонь
Сайхан харилцаа тогтож болно. Хонины шийдэмгий, амьдралын баяр баясгалантай байдал нь ая дантай зан ааштай тансаг жинлүүрийг байнга татна. Энэ бол сурвалжит тайж ба ялдамхан гүнжийн харьцаа.
Жинлүүр – Үхэр
Энэ харилцаа бодит зорилтод үндэслэсэн байх ёстой. Хоорондынхоо харьцааг үхэр буурь суурьтай зохион байгуулахыг хүсдэг. Энэ хоёрын амьдралын гоо сайхан, тансаг байдал, хайр дурлалд адилхан тэмүүлдэг тэмүүлэл нь нэгтгэдэг.
Жинлүүр – Ихэр
Жинлүүр гэр орноо тохижуулах чадвартай. Тэдэнд эхлээд олон юмны тухай ярьж хөөрөх шаардлага гарна. Энэ харьцаанд хөтлөгч нь жинлүүр байж, ихрийн эрч хүчийг захиран хэрэгтэй зүг рүү чиглүүлнэ.
Жинлүүр – Мэлхий
Энэ харьцаанд чин сэтгэлийн харьцаа тогтох нь ховор. Санхүүгийн тогтвортой байдлаар энэ гэр бүл тогтох нь олонтаа. Мэлхий яваандаа түлхэгч байхаасаа ядарна. Эцсийн эцэст мэдрэмтгий мэлхий түншдээ буулт хийж, гомдол нь зүрхэнд нь удаан хадгалагдаж, үе үе санагдаж хөндүүрлэгдэнэ.
Жинлүүр – Арслан
Маш сайхан холбоо. Эе эвийг хичээгч, тодорхой зорилгыг эрхэмлэгч жинлүүр арсланд хэрэгтэй холбоо тогтоож өгөөд зогсохгүй, тогтоож болшгүй арслангийн эрч хүчийг тэнцвэржүүлэн уялдуулна. Арслангийн нэр алдрын илчинд жинлүүр гоо сайхнаа нээж чадна.
Жинлүүр – Охин
Тогтвортой холбоо. Энэ хоёрыг эмх цэгц, эв зохилдолгоо, сайн сайханд тэмүүлэх сэтгэл нэгтгэдэг. Үүнээс гадна жинлүүрийн чиглэл, нийгмийн сонирхол, орчноо соргогоор мэдэрдэг мэдрэмж нь охины хэрэгцээг сайн хангана. Хамтран ажиллахдаа охины бүх саналыг жинлүүр анхааралдаа авбал үр дүнд хүрнэ.
Жинлүүр – Жинлүүр
Энэ бол ойлголцол сайтай адил төстэй хүмүүсийн холбоо. Тэд ойр дотны харьцаанаас сөргөлдөөний түвшинд хүрч болзошгүй. Зөвхөн цаг хугацаа л тэдэнд харьцагаагаа удаан хадгалах бололцоог олгоно.
Жинлүүр – Хилэнц
Энэ харьцаа сэтгэл хөдлөл-эрч хүчийн харилцан солилцоон дээр үндэслэгддэг. Жинлүүр бусдаас илүүтэйгүүр хилэнцийн оюун ухаан, гоо сайханд тэмүүлдэг. Ер нь энэ холбоо аль алинд нь тааламжтай байх болно.
Жинлүүр – Матар
Энэ харьцаа тодорхой хэлцлийн үндсэн дээр тогтдог. Матар найдвартай, халамжтай. Энэ хосод ундууцах сексийн харилцаа л асуудал гаргаж болзошгүй.
Жинлүүр – Хумх
Сайн нөхөд л байж болно. Хэрвээ жинлүүрт илүү гүнзгий харилцаа хэрэгтэй бол, бүх анхаарлаа зөвхөн түүнд төвлөрүүлэн байж хумхын сэтгэлийг татах хэрэгтэй. Тэд байнгын хайр сэтгэлийн харьцаанд хүрээнд бие биеэ барьж байх нь төвөгтэй байдаг.
Жинлүүр – Загас
Загасны наалинхай романтик зан жинлүүрийн нарийн үзэл бодолтой хослон тэднийг жаргалтай болгоно. Тэдний ажил хэрэгч бус ба мөрөөдөмтгий байдал энэ харьцаанд хамгийн муу тал байна. Тун удалгүй тэд хоорондоо огт төсгүй гэдгээ ойлгож эхэлнэ.
Хилэнц – Хонь
Эдний үнэхээр тааран зохицсон сексийн ертөнцийн харьцаа заримдаа муудах нь бий. Төгс сексийн харилцаа нь энэ холбоог бат бэх болгодог. Өөрийн бодол санааг цэгцлэхийн тулд хониныхон хааяа ганцаар байхыг хүсдэг ч хардамтгай хилэнцийнхэн үүнд нь саад болдог. Хэн нэг нь ганц мөч ч гэсэн түүний хараа хяналтаас гадна байхыг тэр хүсэхгүй. Энэ холбоо сайн байж болох ч уул нь энэ бүгдийг хараар биш амраг сэтгэлийн холбоогоор л хязгаарлах нь дээр.
Хилэнц- Үхэр
Энэ 2 хоёул үнэхээр тачаангуй учраас сексийн хувьд таарамж сайн. Тэдний холбоо амжилттай байж болох ба үхэр, хилэнцийн тэнэглэл, бодлогогүй аливаа үйлдлийг уучилдаг сайн гэрийн эзэд байж, гэр бүлээ хамгаалахын тулд яахад ч бэлэн байдаг ба үүнийг нь хилэнц ч их үнэлдэг. Гэвч үхэр, хилэнцийн ээлжит явдлыг уучилж, тайвширсаны дараа хилэнц эргээд л хуучин янзаараа загнадаг. Иймд энэ хоёр гэр бүл болох нь ховор байдаг ба ихэнхдээ амрагууд үлддэг.
Хилэнц- Ихэр
Элбэг тохиолддог ч төвөгтэй холбоо. Энэ холбоонд ихрийн ордныхон гол үүргийг гүйцэтгэдэг. Хэрвээ ихрийнхэн хилэнцэд маш их хайр, дур, хүслээр татагддаг л биш бол нэг 2 удаа өглөөгүүр ирснийх нь дараа тэд слах өргөдлөө бичдэг. Гэхдээ энэ холбоонд хилэнц сэтгэл хангалуун байсан ч тэр ихрийнхэн, үхрийн ордныхон шиг түүнийг бүх л явдлыг уучлан өнгөрөөнө гэж найдах хэрэггүй.
Хилэнц- Мэлхий
Тэдний сонирхол нэг хэдий ч хамт байхад амаргүй байх болно. Тэд бие биеийгээ ойлголцоход хүнд төдийгүй маргалдахаараа зэрэг зэрэг нэг нэг рүүгээ хашгичин, хэрэлдэж дараа нь юу ч болоогүй юм шиг сайхан аашилж үүрд хайртай байхаа андгайлцгаадаг.
Хилэнц- Арслан
Тэднийг ухаангүй хүсэл тачаал л холбоно. Тэд ер бусын сексийн харьцаагаар холбогддог бөгөөд хамтын амьдралдаа ч сэтгэл хангалуун байдаг. Тэд бие биендээ үргэлж гэнэтийн сонин зүйл бэлдэж байдаг. Анх харахад ийм холбоо сонин сайхан баймаар санагдаж болох ч үнэндээ тийм биш учраас ийм ачаалалтай нөхцөлд үргэлж амьдарна гэдэг байж болшгүй юм гэдгийг хоёулаа ойлгодог.
Хилэнц – Жинлүүр
Бүрэн төгс зохицох хосууд. Энэ холбоонд хилэнц нь захирч, жинлүүр нь дуулгавартай дагадаг. Янаг амрагийн хувьд гэвэл дүрэлзэн асч, санамсаргүй сайн зүйлээр дүүрэн байна.
Хилэнц- Охин
Энэ гэр бүлийн холбоонд хилэнцийн гал халуун зүрх сэтгэл, тачаангуй мэдрэмж, охины ордныхны эрүүл саруул ухаантай хосолсон байдаг. Охины хувьд хилэнц бол маш азтайтохиол гэдгийг шууд хэлье. Тэд олон зүйл дээр таарч, зөрөлдөх явдал бага гардаг. Хилэнцийн хувьд залуу насандаа хайр дурлалын адал явдал, янаг амрагийн зугаа цэнгэлээр хөөцөлдөн, дураараа, эрх чөлөөтэй, дүрсгүйтэж авсаны дараа маш хэрэгтэй, ашигтай гэр бүлийн холбоо тогтоодог.
Хилэнц- Хилэнц
Энэ холбооны талаар товч бөгөөд тодорхой хэлэхэд нэгнийгээ байхгүйд уйтгартай, байхад давчуухан. Тэд цовоолог, хөгжилтэй хүмүүс учраас нэгнийхээ үгүйд уйтгарлан гуниж харин хамт байхад нэг нэгнийгээ багтаах зайгүй учир нэг дор байна гэдэг бүтэшгүй.
Хилэнц- Нум
Тэд жинхэнэ янаг хос, нэгэн санаатай эхнэр нөхөрүүд болж чаддаг. Бие биесээ ч сайн ойлгоно. Амьдралаа тэд бие биендээ халамж тавин, хамтарсан төлөвлөгөө зохион, зорилгоо хүрэхэд нь нэг нэгэндээ туслан өнгөрөөдөг.
Хилэнц- Хумх
Сонирхолтой төдийгүй өвөрмөц, гайхалтай хайр сэтгэлийн холбоо бол нэн ордуудын холбоо юм. Энэ гэр бүл үүссэн тохиолдолд хилэнц нь дээрээс захирч байдаг. Гэвч хумх энэ бүхэнд нь хүлцэнгүй байлгүй үгээ хэлэх үе байдаг.
Хилэнц- Загас
Энэ хосууд сэтгэл догдлуулсан харьцаатай байх боловч хилэнцийн хэцүү ааш зангаас болж загас холдон явдаг. Иймээс тэд гэр бүл болох гэснээс амрагууд эсвэл найз нөхөд хэвээр үлдсэн нь дээр.
Нум- Хонь
Нум хонины дундуурыг дүүргэж, дутууг нь гүйцээдэг. Гэр бүлийн холбоо нийцтэй, сайн. Эмэгтэй хонь нумынхантай амархан учраа ололцдог. Эмэгтэй нумын хамгийн сайн сонсогч нь хонь байдаг.
Нум -Үхэр
Товчхон харьцаа. Энэ гэр бүлийн холбоо мөхөл гэсэн үг. Биеэр дотносож болох ч энэ холбоо амьдралын хөнгөхөн салхинд ч хагарчих савангийн хөөс.
Нум – Ихэр
Гэр бүлийн холбоонд тохиромжгүй. Аливаад өөрийн үзэл бодлоор ханддадг. Тэдний гэр уйтгаргүй бас мөнгөтэй байх нь ховор.
Нум – Мэлхий
Нум амьдралын хүч, энергээрээ мэлхийг татдаг. Энд зөвхөн найз нөхөд, хамтран ажиллах холбоо тогтож болно. Энэ гэр бүл салалт, сарнилтаар дуусна.
Нум – Жинлүүр
Энэ хоёр хосын гэр бүлийн амьдрал бат бэх, аз жаргалтай байж болно, гэхдээ үнэхээр бие биендээ дурласан үед л бүх хүндрэл арилан алга болно. Тэд хэдхэн үгээр л бие биенийгээ ойлгодог бөгөөд ялихгүй зүйлийг тоолгүй өнгөрөөдөг.
Нум- Арслан
Энэ холбоо азгүйтэж, салж сарнидаг. Бал сарынхаа дараа л нум шинэ амрагийн холбоо хайж эхэлдэг. Тэдний зан байдал, ааш авирын төстэй байдал нь бүрэн төгс гэр бүлийн амьдралын баталгаа болдог.
Нум – Охин
Хичнээн бие биедээ татагддаг ч энэ гэр бүлийн холбоо таагүй бөгөөд азгүйтлээр холбогдоно. Зан авир амьдралыг үзэх үзэл өөр өөр. Хуримын маргаашнаас л таагүй байдал гарч ирнэ.
Нум – Хилэнц
Гэр бүлийн холбоонд таарамжгүй. Тэд таарч тохирон, харилцан итгэлцэж, ойлголцсоны үндсэн дээр хамтран ажиллана. Эрэгтэй нь нум, эмэгтэй нь хилэнц бол энэ гэр бүл арай бат бөх.
Нум – Матар
Хэрвээ энэ хоёр хос бие биендээ татагдан, матар нь нумынхаа бэлгийн харилцаа хэрэгцээ, шаардлагыг хангаж чадах бол энэ гэр бүлийн холбоо нэлээд амжилттай болно. Эсрэг тохиолдолд гэр бүлийн амьдрал бүтэлгүйтэж, аажмаар уналтанд ордог.
Нум – Нум
Хоёулаа янаг амрагийн сэтгэгдэл, шинэ мэдрэмж авахыг хүсдэг. Хоёр хосын хоёулангийнх нь мэдрэлийн систем тамхины цаас шиг болтлоо нимгэрч, цусны даралт нь туйлдаа хүртэл өсч буурч байдаг. Гэр бүлийнхээ жүжгийн дүрийг тэд маш идэвхтэй, урам зоригтой, тэгээд бас чадварлаг тоглодог. Хоёр тал хоёулаа шулуун, илэн далангүй, хэнээр ч хэлүүлэлтгүй эд бүгдийгээ гүйцэтгэдэг. Гайхалтай нь тэдний хэн нь ч энэ бүхнээс залхаж, ядардаггүй
Нум – Хумх
Тэд тохиромжтой сайхан гэр бүл болно. Тэд бие даасан зантай, эрх чөлөөнд дуртай.
Нум -Загас
Бие биендээ хүчтэй татагддаг энэ холбоо бэрхшээлтэй, шууд хэлэхэд бүтэшгүй. Тэдний хооронд гарах зөрчилдөөнийг түүнийг даван туулна гэдэг бараг боломжгүй зүйл.
Матар – Хонь
Зан ааш, үзэл бодол, амьдралын хэв маягт төстэй зүйл огт үгүй тул ховор тохиолдолд л хоорондоо гэрлэдэг. Байнга муудалцаж, хоорондоо оч үсэртэл мөргөлддөг тул хэнийх нь эвэр түрүүлж хугарахыг хэлэхэд бэрх.
Матар – Үхэр
Дүнсгэр матрын хувьд үхэр үнэхээр ховор олз. Тэв тогтвортой, төлөв түвшин зантай тул бие биенээ сайн ойлгоно. Хайр дурлалд ч, гэр бүлийн харилцаанд ч үнэнч, найдвартай байдаг. Ийм хосууд гэрлэлтээ цуцлуулдаггүй.
Матар – Хамтатгах
Энэ харилцаа зөвхөн ажил хэргийн юм уу найз нөхдийн хүрээнд л үүсэж болно. Гэрлэхэд тохиромжгүй, гэрлэсэн ч байнга зөрчилтэй байх болно. Статистик баримтанд тулгуурласан ч гэрлээд удаан хамт амьдарсан тохиолдол тун цөөхөн.
Матар – Мэлхий
Энэ хосод эсрэг тэсрэг зүйл элбэг ч сексийн хувьд сайн зохицдог бол гэрлэж болно. Ийм харьцаа насан турш ч үргэлжилж болно. Харин эсрэг тохиолдолд удаан хамт амьдарч чадахгүй, салж хагацдаг. Энэ харьцаанд матар байнга буулт хийх шаардлага гардаг.
Матар – Арслан
Тэд их ховор гэрлэдэг. Энэ хоёр ордныхон сайхан найз, ажил хэргийн итгэлтэй түнш байж чадна. Гэвч нэг гэрт амьдарна гэдэг бол тэдний хувьд хүндрэлтэй байх болно. Учир нь тэдний хувьд хүндрэлтэй байх болно. Учир нь тэдний сонирхол, зан ааш их олон юман дээр зөрдөг.
Матар – Охин
Энэ л гуниг зовлон, хагацаж
Матар – Жинлүүр
Энэ гэр бүл удаан үргэлжилэхгүй. Тэдний хооронд нөхөрсөг харьцаа ч байдаггүй. Ааш зан, хүсэл сонирхлын хувьд өөр байгаад зогсохгүй амьдралыг үзэх үзэл нь ч тэд ондоо.
Матар – Хилэнц
Бат бэх, сэтгэл зовох зүйлгүй сайхан гэр бүл болно. Гэхдээ энэ холбоонд эмэгтэй нь матар, эрэгтэй нь хилэнц байсан тохиолдолд л бүх зүйл бүтэмжтэй байх болно. Зөвхөн хилэнцийн эрчүүд л матрын хүүхнүүдийн аргыг олдог. Энэ харилцаанд хайр дурлал биш, нөхөрлөл, харилцан итгэлцэл чухал.
Матар – Нум
Матар нумын сексийн хүсэл шаардлагыг бүрэн хангаж чаддаг. Тэд бие биендээ их татагддаг бол гэрлэлт тааламжтай байж болох юм. Эсрэг тохиолдолд тэдний гэр бүлийн харилцаа эрт орой хэзээ нэгэн цагт бутарна.
Матар – Матар
Эдний гэрлэлт насан туршийн цорын ганц хайр дурлал байх болно. Тэд гуньж зовж, салж сарнихыг мэдэхгүй. Насан туршдаа хамт амьдарч, хангалуун амьдралыг олно. Тэд сексийн хувьд бие биеэ хангадаггүй байсан ч хамтдаа аз жаргалын байна.
Матар – Хумх
Энэ хоёрын хамтын амьдрал бэрхшээлтэй бөгөөд ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг. Тэд ямар ч шалтгаанаар салж магадгүй. Хамтын бүтээл туурвиж, ажил төрөлдөө хамтарч болох боловч сайн найз байх бололцоогүй.
Матар – Загас
Эрэгтэй нь загас, эмэгтэй нь матар байвал энэ гэрлэлт тааламжтай. Тэд нэг нэгэндээ биеэрээ татагдаад зогсохгүй оюун, сэтгэл санааны хувьд ч нийтлэг зүйл их. Энэ гэр бүлд матарын эмэгтэй гол үүрэг гүйцэтгэнэ.
Хумх -Хонь
Маш сайхан аз жаргалтай гэр бүл. Гагцхүү хурц хүчтэй хониныхон өөрөөс нь ялгаагүй хүчтэй хумхыг дарах гэх л хэрэггүй. Харин хумхынхан хонинд хардуулах шалтаг гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Энэ хоёроос төрсөн хүүхэд авъяастай байдаг. Ийм хос хайрын тангараг өргөн, янаг амраг үлгэрийн юм шиг жаргал эдэлдэг. Хэн нь хэнийгээ татдагийг хэлэхэд хэцүү. Энэ хосын гэр бүл-н байдалд хэдэн жил-н дараа хэцүү байдал илэрдэг. Учир нь эхний үед хумх бүсгүйд хонины дайчин зан таалагдаж гэвч аажимдаа салдаг.
Хумх – Үхэр
Энэ тохиолдолд үхэр хамгийн их зовно. Учир нь тэр хумхыг хардаж, унтаж амарч чадахгүй. Үхэр цаг үргэлж хумхтай сөргөлдөн түүний олон найз залуу, бүсгүйчүүдтэй үзэлцэх хэрэг гарна. Ер нь ч энэ 2 ондоо тул тэдний гэрлэлтийг ухаангүй алхамд тооцсоор ирсэн. Үхрийн ордны эрийн хувьд хумхын эхнэр бол жинхэнэ шүдний өвчин, гай байдаг. Тэр эхнэрээ байнга хурц сонирхолтой адал явдал эрэлхийлж хүмүүстэй сэлбэгнэх занг хараад явж чадахгүй. Хумхад үхрийн зөрүүд олон ааштай зоргоороо үан таалагдахгүй.
Хумх – Ихэр
Энэ 2 ордныхон сайн найзууд хамтрагчид байгаа зогсохгүй, аятайхан хос болж чадна. Тэд дурлал болон сексийн олон нууц мэдлэгийг эзэмшдэг. Тэдний харилцаа өрнөлттэй, гал халуун боловч материаллаг талаасаа найдваргүй. Тэдний хэн нь ч нэр төр, хөрөнгө мөнгөөр хөөцөлддөггүй, бэртэгчин амьдралд дургүй. Тэд бие биедээ зориулагдсан мэт. Ихэнхдээ анхны харцаар дурлацгаадаг. Тэд аль аль нь чөлөөт үзэлтэй, эрх чөлөөнд дуртай.
Хумх – Мэлхий
Энэ 2 орлны гэрлэлт аз жаргал авчирдаггүй. Тэд бие биенээ харилцан хүндлээд ч нэмэргүй. Тэр битгий хэл энэ хоёр ордны хоорондын хамтын ажиллагаа, найз нөхдийн харилцаа ч замхран алга болдог. Тэд хоорондоо ямар нэгэн харилцаа үүсгэж хэрэггүй. Тэд гэрлэдэг юм гэхэд 7 хоногт долоо нийлж долоо сална.
Хумх – Жинлүүр
Гэр бүлийн харилцаанд илүү тохиромжтой. Тэд хоёулаа албан ёсны гэрлэлтэнд хайхрамжгүй ханддаг. Тэдний хооронд элдэв зөрчил бэрхшээл гардаггүй. Хумхын ордны бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн өмнө ямар ч эр тэвчихийн аргагүй, тэр тусмаа жинлүүрийн эрчүүд. Тэдний хамтын хэв маягаа өөрчлөөд зогсохгүй, оюун ухаан, сэтгэл санааны хувьд бие биенээ баяжуулж өгдөг.
Хумх – Арслан
Энэ хосод эсрэг тэсрэг шинж олон байнга хоорондоо дайтаж байдаг ч ялагч, ялагдагч үгүй аливаа бэрхшээлийг хамтдаа туулдаг. Аажим тэдний зан ааш, үзэл бодол нь орчиндоо зохицон төлөвшдөг. Хумх чөлөөт хайр дурлал, харилцааг эрхэмлэдэг тул гэрлэх гэж яардаггүй. Хумх зурхайн шар замын хамгийн давтагдашгүй, өвөрмөц нь. Түүний туйлын эрмэлзэл нь дарамт шахалтгүй эрх чөлөө. үүнийг сонссон арслангийн үс босох шиг болдог ч хүлээн зөвшөөрдөг. Эр нь арслан, эм нь хумх бол гэр бүл нийцтэй бат бөх.
Хумх – Охин
Тэд бие махбодийн хувьд бие биендээ татагдаж болох боловч гэрлэлт бүтэлгүйтэж, салдаг. Тэр бүү хэл энэ 2 ордны хооронд ажил хэргийн холбоо ч ховорхон тогтдог. Гэрлэл, нөхөрлөлийн тухай ярих юм ч байхгүй.
Хумх – Хилэнц
Маш хүнд харьцаа. Хилэнцийхэн төрөхдөө ямар байсан, одоо ямар байна, үхэн үхтлээ тэр чигээрээ үлдэнэ. Юу ч тэднийг өөрчлөхгүй. Энэ 2 ордныхон сайхан найз нөхдийн харьцаатай байж болно. Тэдний нэг нь бүтээгч, нөгөөх нь мөрөөдөгч. Учир нь тэд хоорондоо дэндүү ялгаатай. Хумхынхан чөлөөт харилцаа хайр дурлал эрхэмлэдэг бол хилэнц үүнийг хэзээ ч ойлгохгүй.
Хумх – Матар
Хамтын амьдрал адармаатай бас азгүй. Тэд ямар ч шалтгаанаар хагацаж магадгүй. Тэд хамтран ажиллана. гэвч сайн найзууд байж чадахгүй. Матрын ордны бүсгүйн хувьд хумхын эр дэмий тансаглал. Учир нь матарын ордны бүсгүй энэ эрчүүдийн менежерийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй мөн ивээн тэтгэгч байдаг.
Хумх – Хумх
Энэ хосын амьдралын уриа “Тэгш эрх, эрх чөлөө мандтугай”. Харин лэнэ харилцааг бат бэх барих “хүлээс, чөдөр” нь хайртдаа бүтэн бүтэн эрх чөлөөг олгох. Ямар ч байсан тэдний харилцаа бусдынхтай адилгүй, өвөрмөц, этгээд хэв шинжтэй байдаг. Сонирхолтой нь хоёр хумх маань олон найз бүсгүй, найз залуучуудаар хүрээлэгддэггүй.
Хумх – Загас
Хүндрэлтэй гэхээсээ боломжгүй бүтэмжгүй гэрлэлт. Энэ харилцаанд бүх юм тогтворгүй, хэлбэлзэж дайвалзсан шинжтэй байдаг. Хайр дурлал, хүсэл тачаал, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, амьдрал, хувь заяа энэ бүгд нь эхнээсээ л зөв гольдролоор явагддаггүй. Эцсийн дүнд хоёр тал хоёулаа эхнэр нөхрийн үүрэг хариуцлагаа зөрчсөнөөс гэр бүл сарнидаг.
Загас – Хонь
Аз жаргалтай хос, бэлгийн амьдралд хэт их тохиромжтой гэсэн ч болно. Хонины ордныхны олон сайн тал загасыг гайхуулна. Цайлган хонины толгойг сайн эргүүлж чадна. Хамтран амьдрахын тулд илүү тэвчээр гаргаж харилцан ойлголцох хэрэгтэй.
Загас – Үхэр
Эд нарын гэрлэлт азтай байж болзошгүй. Үхрийнхэн сайн эзэн учраас загаст хялбар байдаг. Үхрийнхэн загасны янз бүрийн балмад явдлыг тэвчиж уучилж чадна. Хэрвээ үхэр гэнэт ингэж зовохгүйн тулд хувирамтгай загасыг орхиход хүрвэл энэ гэрлэлт бүтэлгүй болно. Гэхдээ энэ бол их л ховор тохиолдол.
Загас – Ихэр
Ихрүүд бүтэлгүй, уян хатан загасныханд халамжтай, зөөлөн ээж байх болно. Энэ байдал загасанд тааламжтай ч ихэр тэр болгоныг уучлаад байхгүй. Хэрвээ ихрүүд ханьдаа жинхэнэ хайртай биш, өөрийн дотны найз нөхрөө гэж боддоггүй бол нөхөр буюу эхнэр нь 2-3 удаа үүрээр гэртээ ирэхэд л салах тухай өргөдлөө бичиж эхэлнэ. Тэгэхэд л загас ихрүүдийн сэтгэлийг нулимсаар уяруулж чадахгүй. Нөхөр нь загас бол нэг хэсэгтээ гэр бүлээ хадгалах боловч холдсоор байна.
Загас – Мэлхий
Сонирхолтой бөгөөд хэцүү холбоо. Бэлгийн харилцаа зохимжтой, бэх бат гэрлэлт гэж үзэж болно. Загасны ордныхон ганцаар байж, үзэл бодлоо цэгцэлж авах хэрэгтэй. Хардамтгай мэлхий ийм боломжийг тэр болгон ойлгодоггүй . Тэр хоёр нууц амраг байх л зүйтэй.
Загас – Жинлүүр
Энэ хоёрт тусдаа ч болохгүй, хамтдаа ч болохгүй гэсэн өгүүлбэр л хамгийн тохиромжтой. Зөвхөн жинлүүр л удирлаганд ордоггүй, дураараа загасыг бага боловч номхотгож, өөртөө захируулж чадна. Гэвч загас эелдэг бус зантай учир байнгын зөрчилдөөн гарна.
Загас – Арслан
Арслангаас өөр, түүнээс илүү түрэмгий хүн энэ ертөнц ээр байдаг гэдгийг төсөөлөхөд хэцүү. Иймээс зөвхөн түүнд л байдаг шинж чанар бас өөр хүнд илүү хөгжсөн байхыг хүлээн зөвшөөрөхөд арсланд хэцүү. Бэлгийн харьцааны хувьд тэд тохирдог боловч хамтын амьдрал нь хар дарсан аймшигтай зүүд мэт байдаг.
Загас – Охин
Удаан хамт байж тэвчиж чадахгүй боловч тэр хоёр бие биендээ татагддаг. Энэ хоёр хоёулаа шургуу боловч тачаангуй. Энэ гэр бүл удаан үргэлжлэхгүй, хоёул хурдан асч, хурдан унтардаг. Тэдний амьдрал дарьтай агуулахад тамхи татахтай л ижил. Ийм гэр бүлд царайлаг, авъяастай хүүхдүүд төрдөг боловч эцэг эхийн хэрүүл маргаанаас болж азгүй байдаг.
Загас – Хилэнц
Хэрвээ аль нэг нь өөрийгөө золиословол энэ гэр бүл аз жаргалтай байж чадна. Энэ хоёр нэг суудалд багтдаг учраас бие биенээ ойлгох чадвартай. Хилэнц, загас хоёрын хооронд сурагч багшийн харилцаа тогтоно. тэднийг ижил олон сонирхол нэгтгэж байдаг. Бэлгийн амьдрал сайн байх хэрэгтэй болно. Тэд бол нууц амрагууд биш юм.
Загас Матар
Матар загасыг тайван байлгадаггүй. тэр загасны амьдралыг дэг журамтай болгохыг хүснэ. Гэхдээ загасыг хэн ч засч чадахгүй юм байна гэдгийг матар ойлгох ёстой. Загас бол удирдлагагүй. Өөрийхөөрөө байх дуртай загас зөв шудрага матраас хол байхыг хүснэ. Матар загасыг ач тустай амьтан гэж тооцно. Хэрвээ энэ хоёр салбал хэн хэндээ дээр.
Загас- Хумх
Загас хумх шиг л нууцлаг тул түүнд нэг их хөл алддаггүй. Загас бие даасан байдалтай. Тэд ханиараа бахархаж, халуун хайр дурлалыг илэрхийлнэ. Энэ нь хумхыг залхааж, тэр өөр адал явдлыг эрхээр яваад өгнө. Тэр загасыг орхин одоод эргэж ирсэн ч удаан тогтохгүй.
Загас – Загас
Тааралддаг л хос. Энэ хоёр үүргээ хэзээний хуваарилчихсан, нэг нь халамжтай эцэг, эх нөгөө нь дуулгавартай хүүхэд болно. Загас ханиа биш эцэг эхээ олохыг эрмэлздэг. Энэ гэр бүл хэрүүл маргаанаас хол байж чадахгүй. Тэд маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй учраас эвлэрэхийг тэсэн ядаж хүлээдэг. Хэн нэг нь эвлэрэхийн тулд анхны алхмыг хийвэл нөгөөх нь нүдэндээ нулимстай баярлан хүлээж авна. Загаснууд дуртайяа уучилдаг, уучлал гуйх ч дуртай.