1.Зөгийн бал, хэдэн дусал нимбэгийн шүүс, өндөгний цагаантай холиод нүүрэндээ түрхэж 20минут байлгаад цэвэрлэнэ. Давхар арьс чангалах үйлчилгээтэй.
2. Авокадо жимсийг нухаад 1цайны халбага зөгийн бал,хагас халбага нимбэгийн шүүс, тарагтай холиод хөргөгчинд хийж хүйтнээр нь түрхэнэ. 20-30мин байлгаад угаана
3. Түүхий төмсийг үрээд нүүр хүзүүндээ тавина. 20минут байлгаад цэвэрлэнэ.
4. 2хоолны халбага өргөст хэмхийн шүүсэн дээр 50гр тараг, бага зэрэг хүнсний хивэг хийж шингэн зуурмаг болгоод нүүр хүзүүндээ түрхэж хаттал нь байлгаад бүлээн усаар угаана.
5. Оливын тос, наргил модны самрын тосоор нүүр хүзүүндээ иллэг хийх.
6.Шүүсэн тараг, цөцгий, зөгийн бал, нухашилсан өргөст хэмх зэргийг холино. Бэлдсэн маскаа түрхээд 20-25минут байлгаад угаана.
7. Гадил, зөгийн бал, цөцгий холино. Нүүр хүзүүндээ түрхэнэ 20минутын дараа арилгана.
8. Нүүрээ угаах усандаа 1литрт 1-2хоолны халбага зөгийн бал эсвэл сүү хийж угааж байх нь усыг зөөлрүүлж хуурайшихаас сэргийлнэ.
9. Төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс ногоог нухаад сүүтэй хольж маск бэлдэж болно. Бэлдсэн маскаа нүүр хүзүүндээ түрхээд 15минут байлгаад чийгтэй алчуур, порлоноор арчиж авна.
10. Өргөст хэмхийг нимгэн хэрчиж маск маягаар тавьдаг уламжлалт арга нь яахын аргагүй үр дүн сайтай. Учир нь өргөст хэмх нь арьсанд чийгшил тэжээлийг өгөх эрдэс бодис, витаминуудыг агуулж байдаг байна.