Дооёо моодонд орох цаг

1059

Жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёог ёстой л нэг “элдэвтэй” нөхөр хэмээн урлагийнхан жиг жуг хийлцдэг. Учир нь тэрбээр сайн жүжигчин төдийгүй сайн менежер гэдэг нь “ДОЗ” энтертайнментыг чадварлаг удирдаж байгаагаас нь харагддаг. Тэгвэл мань эрийг шаггүй хөтлөгч гэлцдэг юм билээ.  Дооёо оюунтан цагаасаа л МҮОНТВ хамгийн анхны  энтертайнмэнт нэвтрүүлэг гэж хэлж болох ”Би чадна” нэвтрүүлгийг хөтөлж, чадварлаг хөтлөгч гэдгээрээ танигдсан. Тиймдээ ч Дооёо энд тэндхийн арга хэмжээнд хөтлөгчөөр уригддаг. Тэгвэл шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд Дооёо тун ч эрэлт ихтэй байгаа сурагтай. Арга ч үгүй биз, жүжиглэнэ, хошигноно гээд элдэв авьяастай түүнд байгууллагынхаа баярын арга хэмжээг даатгах хүсэлтэй албан байгууллага олон байгаа гэнэ шүү.