Хүүхэд яагаад эцэг эхээ дууриадаг вэ

516
Удамшил бол эрүүл мэндэд яах аргагүй нөлөөлөх гол хүчин зүйл болно. Хүүхдийн хараагүй болох шалтгааны 70% нь удамшлын хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд төрж байгаа хүүхдийн 5% орчим нь удамшлын ямар нэгэн эмгэгтэй байгаа тухай С.П.Буренков “Анагаах ухаан генетик” номондоо тэмдэглэжээ. Яагаад хүүхдүүд эцэг эхтэйгээ, эсвэл өвөг дээдсээ дууриаж төрж байна, Усны дусал шиг адилхан ихрүүд зэрэг сонин оньсогууд тайлагдсаар байна.
   Бидний өвөг дээдсийн биемахбодийн өөрчлөлт /өвчин хууч, эрүүл чийрэг биеийн онцгой шинж/ бид болон бидний үр хүүхэд, ач гуч гээд уламжлагдсаар байгаа жишээ олон байна.Удамшл -ыг тайлбарлахад эс бүр удамшлын үр дагаврыг агуулдаг. Эс болгонд эдийн шингэн цөм байна. Эсийн цөмд удамшлын дамжуулах чадвар бүхий утсархаг хэлбэрийн байгууламж байдгийг хромсом гэнэ. Эрүүл хүний эсэд 23 хос /46 ширхэг/ хромсом бий. Үүнээс 22 хос хромсомыг биеийн буюу аутосом гэнэ. Энэ хос хромсом эр, эм хүйсэнд адилхан.
    Харин 23 дахь хосыг бэлгийн хромсом гэх бөгөөд эмэгтэй хүнд “XX” буюу зөв хос, эрэгтэй хүнд “ХУ” буюу солгой хос байдаг. Хромсомын хоёр цагирагт хүчилтөрөгчтэй рибонуклейн -ы хүчлийн молекул байна гэдгийг судлаачид илрүүлжээ. Энэ молекулын хэсгүүдэд биемахбодийн янз бүрийн онцлог агуулагдана. Иймээс хүүхэд эцэг эхээ дуурайж төрдөг. Монгол түмэн маань хүний удам судрыг маш сайн судлан мэддэг, ургийн бичгээ сайн хөтөлдөг заншилтай. Охиноо хүнд өгч хуримлуулахдаа, эсвэл бэр сонгохдоо эцэг эх, өвөг дээдсийнх нь байдпыг нарийн сайн мэдэж судалсны дүнд өгч, авалцдаг сайхан уламжлалтай.