Өнөөдөр болох үйл явдлууд

694

ШУТИС-ийн төв номын сангийн хойно

10:00 цагт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ төв номын сангийн хойно баригдах гэж буй “Лаборатори VIII байр”-ны шав тавих ёслолын ажиллагаа болон “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт Өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СЭМҮТ-тэй хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

МҮЭСТО-ны бага зааланд

10:00 цагт МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2 дугаар хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийнэ.