Тэмээний баяр болно

942

Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 26-нд Завхан суманд тэмээний баяр зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхох боломжтой юм байна. Зохион байгуулагчид баярын арга хэмжээг сонирхохоор очих хүмүүст үндэсний онцлогийг харуулсан монгол хувцастай ирэхийг санал болгожээ. Тэмээний баярын үеэр дараахь арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.
Тэмээтэй жагсаал
Хурдан тэмээний уралдаан
Тэмээтэй буухиа тэмцээн
Гоё ганган тэмээтэй сайхан хос шалгаруулах
Тэмээн чарганы үзүүлбэр, үйлчилгээ
Ардын бий биелгээний үзүүлбэр