Ам.долларын ханш 2402 төгрөг болтлоо буурчээ

615
An employee of a bank counts US dollar notes at a branch in Hanoi, Vietnam May 16, 2016. REUTERS/Kham

Он гарснаас хойш ам.долларын ханш харьцангуй буурч, 2450 төгрөгийн ханшаас 2402 төгрөг болтлоо буурчээ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. ‘Найман шаргa’ валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм. Цаашид ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй байна.