Улаанбаатар хотын хэмжээнд архидан согтуурсантай холбоотой дуудлага энгийн үеийнхээс 6.6 хувиар нэмэгдсэн

496


Сар шинийн баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилж, сар шинийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний нөөцийг ханган, аливаа аюул, осол, гамшгаас сэргийлэх, бэлэн байдлыг ханган Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн 26 байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ.

Энэ үеэр түргэн тусламжийн 3,884 дуудлага, үүнээс хүүхдийн 440, насанд хүрэгсдийн 3,444, осол гэмтлийн 589, архины хордлого 242, төрөх 131, бусад 2,885 дуудлага авч үйлчилсэн аж. Мөн ӨЭМТ-өөр 1,726, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвөөр 64 хүнд тус, тус үйлчлүүлсэн бөгөөд 2,183 насанд хүрэгсэд,1,212 хүүхэд хэвтэн эмчлүүлж, яаралтай тусламжийн тасгаар 2,618 иргэн үйлчлүүлжээ. Нас баралт найм, үүнээс гэнэт нас барсан хоёр, өвчний учир дөрөв, архины хордлого хоёр байгаа бөгөөд эхийн эндэгдэл гараагүй байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв болон дүүргийн салбаруудад 2018 оны 02 дугаар сарын 16-19-нийг хүртэлх хугацаанд нэмэлтээр 3 эмч, 3 автомашин ажиллуулсан буюу жирийн өдрүүдээс 13.5 хувиар нэмэгдүүлэн өдөр бүр нийт 43 эмч, 12 сувилагч, 43 тоноглогдсон автомашин үйлчилгээнд ажиллажээ.
Баяр өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 122 хүүхэд үйлчлүүлсний ихэнх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, амьсгалын замын хямрал гэсэн оноштойгоор хандсан.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 4 хүүхдийн эмч, 4 резидент эмч, 4 сувилагч баярын өдрүүдээр жижүүрлэж ажилласны дээр 2 хүүхдийн эмчийг нэмэлтээр жижүүрт гаргасан. Нярайн эрчимт эмчилгээний тасагт нийт 17 эмчлүүлж байгаагаас дутуу төрж эрчимт эмчилгээнд орсон нярай ихэнх хувийг эзэлж байна. Амьсгалын аппаратад орсон 7 нярай, мэс засалд орсон-5 нярай, мэс засал төлөвлөгдөж буй-1 нярай, төрөлтийн явцад мөр мултарч боолт хийлгэсэн нярай-1, нярайн халдвар оношоор 3 нярай эмчлэгдэж байна.

Тухайн өдрүүдэд нийт 3,576 дуудлага авч үйлчилсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар нэмэгдэж нийт дуудлагын өвчлөлөөр нь авч үзвэл, артерийн даралт ихдэлт, архитай холбоотой болон авто осол, зүрх судасны өвчлөлийн дуудлагууд зонхилж байв. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн дуудлага 6.3 хувиар буурсан байна. Яаралтай дуудлагын 84.7 хувьд нь 20 минутын дотор үйлчилж, жирийн өдрүүдээс 20 минутын очилт 0.6 хувиар нэмэгдсэн бөгөөд олон хүнийг хамарсан авто ослын хоёр дуудлага гарсныг яаралтай тусламжийг үзүүлжээ.