Үс засуулбал эд мал арвижна

462

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР
Аргын тооллын: 2018.1.22, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.31-17.36
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарах, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.