Эхлээд өөрийгөө хайрла, дараа нь бусдыг бодоорой

417

ХОНЬ – (3/21-4/19)
Нийгмийн үйл ажиллагаанд оролцох бол цагаа барь. Юу ч болж байсан өөрийн зорилгоо санаж, хайртай хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Олон олон шийдвэрийг бусдаас лавлалгүй өөрөөсөө асуу. Чухал үйл явдлуудаа тусгайлан тэмдэглэж аван бүгдэд нь амжиж оролцохыг хичээ. Энэ үдшийн арга хэмжээнд үг хэлэх хэрэгтэй болох байх.
ҮХЭР – (4/20-5/20)
Хичээл зүтгэл болон үргэлж шургуу ажилласнаар өөрөө өөртөө өгөх шан харамж өснө. Үхрийн ордныхны шургуу зан амжилт авчирна. Эрүүл мэнд анхаарлын төвд байна. Үдэшлэг болон нийтийн уулзалтууд таатай байх болно. Өр тавьж худалдан авалт хийх нь сайхан санаа биш. Гэртээ үдэшлэг хийх нь зочдод сэтгэл ханамжийг мэдрүүлнэ.
ИХЭР – (5/21-6/21)
Идэвхтэй байж, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Тамирчид өнөөдөр маш эрч хүчтэй байх бөгөөд ялах хүртлээ тайван байж чадахгүй. Хүүхэдтэй бол амралтын өдрөөр аялалд явж, хамтдаа тоглож, загасчилж, ан хийх зэргээр цагийг зугаатай өнгөрүүл. Та амьдралыг өөрийнхөө хүссэнээр өөрчилж чадна. Хэн нэгэн таныг уурлуулах гээд байвап зүгээр л түүнээс холд.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Гэр орныг чинь тойрон болж байгаа үйл явдлууд Мэлхийнүүдийг амралтын өдөр ч завгүй байлгах болно. Яг одоо эхэлж байгаа хайр дурлалын явдал танд сургамж болох болно. Биеийн жингээ хянах гэж хичээж байгаа нэгэнд баярын өдрүүдэд тун амаргүй байх болно. Фитнессийн төв юм уу гэртээ дасгалын тоног төхөөрөмжин дээр өнгөрөөдөг цагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тийм аргаар та хэтрүүлж идсэнээс нэмэгдэх жингээ хасаж болно.
АРСЛАН – (7/23-8/22)
Хувийн дадал хэвшлийнхээ ачаар бизнесийн шинэ санаа төрж, шинэ газар очиж үзэх завшаан олдоно. Нэг сумаар хоёр туулай онож болох юм. Өнөөдөр уйтгартай санагдах тул салхинд гарч харсан зүгтээ алхмаар санагдана. Харин нэг сайшаалтай зүйл бол та хийхээс зугтдаг байсан зүйлээ дуусгаж, энэ нь зугаатай хөгжилтэй байсныг анзаарах болно. Шинэ танилуудтай болохын хэрээр мэдлэгийн хүрээгээ тэлж, шинэ зүйл сурч мэдэхдээ өөрийн хуучинсаг үзлээр өмнөө хана босгох хэрэггүй.
ОХИН – (8/23-9/22)
Танд байгаа зүйлүүд таны хувьд хэр чухал эсэхийг шударгаар тодорхойл. Ингэснээр таны хувьд чухам юу хамгийн чухал болохыг олж мэдэх болно. Мөнгөний асуудлаас болж гэр орондоо хийж байсан засварын ажил түр саатах бололтой. Хэрвээ та бусдад хандив өргөхийг хүсч байгаа бол танд тохирох олон буяны байгууллагыг олох болно. Гэхдээ өгөөмөр нинжин сэтгэлээсээ болж хамаг мөнгөө хандивлахаас сэргийл.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Та үр бүтээлтэй шаргуу ажилласнаар шагнал хүлээж авна. Гэхдээ та санаа амарч, тайван суух хэрэггүй. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Хайр дурлалын тал дээр хамтын амьдрал эхлэх чухал яриа өрнөнө. Магадгүй таны хайрт гэр бүл болохыг хүснэ. Мөн өөрийнхөө авъяас чадварыг нээх тааламжтай цаг үе. Өндөр настанаа халамжилж яг одоо утсаар ярь.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Одоо юу хүсч байгаагаа мэдэх нь бөөн асуудал болоод байна. Нарны 12-р гэр болон Жинлүүрийн ордонд оршиж байгаа Cap богино мөчлөг ирж байгааг илтгэнэ. Тиймээс таны эрч хүч, урам зориг буурах байх. Өөрийгөө хүчлэн, дайчлах хэрэггүй. Үүний оронд өөртөө амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодио сайн амраа. Ямар нэгэн ашиг хүссэн шинэ ажил үүрэг, төсөл төлөвлөгөө эхлэхээс татгалз. Зарим Хилэнц эрх чөлөөтэй, дураараа байхыг оролдсон хайртай хүндээ арай дэндүү хандаж магадгүй.
НУМ – (11/22-12/21)
Биед ачаалал өгөх, спортоор хичээллэх, явган аялал хийх, аялах зэрэгт сайн. Найз нөхөдтэйгээ харилцах нь танд өөрийн авъяас билгийг бусдад таниулах, сэтгэл хангалуун үлдэх боломжийг олгох болно. Түүнчлэн хувийн амьдралынхаа талаар нухацтай эргэцүүлэн бодоход хамгийн тохиромжтой үе.
МАТАР – (12/22-1/19)
Энэ өдөр матрынхны хувьд энэ жилийн хамгийн нарийн төвөгтэй цаг үе байх болно. Нар одоо нумын ордноос гарч байгаа нь үдэшлэг цэнгээн болох дохио юм. Тиймээс таны мэдрэмж холимог байж, тэмцэх чадвар буурах ба илүү их уулзалт хүлээж байна. Онцгой үйл ажиллагаа, ёслолын арга хэмжээнд оролц, гэхдээ эртхэн харьж, нийгмийн бусад үүргээ гүйцэтгэ. Та ядарсан идэвхгүй байдлын оронд сэргэлэн эрч хүчтэй байхыг хичээ. Эрх мэдэлтэй хүмүүс одоо таны хичээл зүтгэлийг харж байгаа учир энэ мэдрэмжийг давуугаар ашигла.
БУМБА – (1/20-2/18)
Урт хугацааны аялалд явах шаардлага нэг их байхгүй ч оролдоод үз. Эсвэл хэдэн цагаар өөр тийшэээ зугаалж аял. Хумхууд хайр дурлалын адал явдал хөөцөлдөж, баяр хөөртэй явна. Гэнэт найзуудтайгаа орой гадуур гарснаар өрсөлдөгчөөсөө өөрийгөө хамгаалах хэрэг гарч магадгүй . Гэвч өөртөө үнэнч байж хайр дурлалынхаа талаар хэнд ч бүү бууж өг. Эхлээд өөрийгөө хайрла, дараа нь бусдыг.
ЗАГАС – (2/19-3/20)
Өнөөдөр зарим Загаснуудын анхаарал сарниж, сэтгэлээр унаж болзошгүй. Та бусдад хамаатай асуудлуудыг дуусгах хэрэгтэй болох байх. Зарим нэг хүмүүс таныг бусдын хийсэн хэргийг хэрхэн цэвэрлэхийг харахыг хүсэж магад. Та тэднийг хүнд байдлаас гаргаж чадахгүй бас хүссэнийг нь хийж чадахгүй бол буруутай юм шиг мэдрэх хэрэггүй. Зүгээр л буурь суурьтай, дипломатч хэвээрээ бай. Хэн ч таны өгөөмөр байдлыг давуу тал болгон ашиглаж чадахгүй.