Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна

602

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон  Эг, Үүр, Туул  голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө  12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшиж, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.