АН-ын бүлэг хуралдаж байна

503

УИХ дахь АН-ын бүлэг  одоо Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.
Хуралдаанд бүлгийн орон тооны бус зөвлөхүүд оролцож, өргөтгөсөн хуралдаан хийж байгаа аж. МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байна. Хоёр бүлэг хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.