Бүжигчин Төөгөөгийн ‘Сэтгэлийн гал-2’ лекц болно

1439

Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс ‘Сэтгэлийн гал-2’ лекцээ залууст хүргэхэд бэлэн болжээ. ‘Залуус бид бүхэнд гадаадад сурч, хөдөлмөрлөх хүсэл мөрөөдөл бий. Түүнийгээ дагаад олон улсын залуустай нэг өнцөгөөс амьдралыг харах, адил түвшинд сэтгэх, талбартаа мэргэшсэн байдал хийгээд өрсөлдөх чадвар тал дээр бидэнд ичимхий байдал, өөртөө итгэлгүй байдал, айдсаа үл давах гээд олон асуудлууд тулгардаг. Тэгвэл бид энэ бүгдийг хэрхэн давах ёстой вэ? Хэрвээ та санаж байгаа бол 2015 онд TEDxBagaToiruu арга хэмжээн дээрх Т.Саруултөгсий н ‘Сэтгэлийн гал’ лекц бидэнд хүсэл мөрөөдлийн хүч болон түүнээс шаардах золиосын талаар тодорхой ойлголт өгсөн. Энэ удаа бид уг лекцийг цуврал төсөл болгон ‘Сэтгэлийн гал-2′ нэртэйгээр ахлах, дунд ангийн болон оюутан залуустаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь урам зориг өгөх, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулах гэж байна’ хэмээн зохион байгуулагчид онцолжээ. Энэхүү лекц 12 дугаар сарын 17-ны 15:00, 18:00 цагаас ‘Аса’ циркт болох аж.