Дугуйн зам 65 хувийн гүйцэтгэлтэй байна

1015

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10-р хорооллын  уулзвараас Чулуун-Овоо хүртэл Нарны замын 2 талаар 1-1,5 метрийн өргөнтэй 15 238м дугуйн зам барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар замын хойд хэсгийн ажил бүрэн дууссан, урд талдаа  10-р хорооллоос Энхтайваны гүүр, ‘Өгөөмөр’ худалдааны төвөөс Чулуун–Овооны уулзвар хүртэлх дугуйн замын ажил хийгдэж, нийт ажлын явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна.  Ажлын гүйцэтгэгчээр ‘ОДНД’ ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.