НӨАТ: 20 сая төгрөгийн нэг, 4 саяын 15 азтан тодорлоо

673

НӨАТ-ын сугалааны өнөөдрийн тохиролд 20 сая төгрөгийн нэг, 4 саяын 15 азтан тодорлоо.

Тохиролд  79369350 дугаар тодорсон бөгөөд

  • 500 мянган төгрөгийн 132
  • 100 мянган төгрөгийн 1284
  • 20 мянган төгрөгийн  12496 баримт тохирлоо.

Супер сугалааны тохиролд 96260467 дугаар гарсан ч азтан тодроогүй тул дараагийн сард шагналын сан 100 сая төгрөг боллоо.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгана уу.