МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ

5292

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд МАН-ын 28-р Их хурал хуралдаж, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, намын даргыг сонгох гэж байна. Засаг барьж буй намын дотоод эв нэгдэлтэй холбоотой асуудал дээр дооргүй яригдаж байгаа энэ үед намын Их хурлыг хүлээсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа билээ.

100 шахам жилийн түүхтэй ууган улс төрийн хүчний ээлжит Их хурлын өмнө Б.Даш-Ёндон, Г.Очирбат, Ө.Энхтүвшин, С.Батболд тэргүүтэй тус намын үе үеийн удирдлагууд цуглан намын эв нэгдэл, намын өмнө тулгараад байгаа асуудлуудын талаар ярилцсан байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа намын даргад нэр дэвшиж байгаагаа мэдэгдэж, намын шинэ удирдлагын талаар сэдэв хөндөгдсөн бөгөөд уулзалтанд оролцогсод улс орныхоо эрх ашгийг хангахын тулд улс төрийн намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалыг хамтад нь хаших нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжих нь зүйтэй гэж ярилцжээ.