Та бүтээлч байдлын шинэ үе шатанд орж мөн аминчхан янаг амрагийн явдалд холбогдоно

693

Хонь
Төрөл бүрийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй өдөр. Таагүй мэдээ эсвэл гэнэтийн уулзалт таныг төлөвлөгөөгөө зөрчихөд хүргэж магадгүй байна. Дурлалт хосууд хагацал амсч болзошгүй талаар од эрхэс анхааруулж байна. Өнөөдөр та маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд ямар нэг ач холбогдол багатай зүйлд хэт их цаг зарцуулахаас сэргийл. Машины зогсоолд машинаа буруу тавьж эсвэл хурд хэтрүүлснээс болж торгуулж болзошгүй.
Мэлхий
(6/22-7/22)
Сэтгэл хангалуун өдөр. Таны амьдралын урсгал таатай байна. Болж байгаа бүх зүйлд санаа тавих гэсний хэрэггүй. Танд өнөөдөр хэтэрхий их ажил байна. Санхүүгийн орлого таны ханиас их исвэл ханийн тань цалин таныхаас их байх болно. Ганц бие мэлхийн ордныхон энэ өдөр бусад өдрүүдээс илүү олон боломжууд олох болно. Ханьтайгаа гоморхуу асуудлаар ярилцсанаар илүү өргөн дулаахан харилцаа та хоёрын хооронд үүснэ.
Үхэр
(4/20-5/20)
Зорилготой өдөр. Та холны дэглэм болон өдөр тутмын амьдралаа өөрчлөх нь таныг шинэ хүмүүс болон холбоо нэгдлүүдтэй танилцуулах бөгөөд ингэснээр таны загварын чиг хүрээ тань тэлэх болно. Аяллаар явах хүсэл ч гэсэн үхрийнхэнд тустай байх болно. Энэ удаа хөндлөнгөөс оролцогчид танд их тус болно. Та ярьснаасаа илүүтэйгээр сонссоноо хийж бүтээж чадна. Найзуудтайгаа өдрийн хоол идэх нь найз нөхдийн харилцаандаа урам зориг өгнө.
Хамтатгах
(5/21-6/21)
Эрүүл мэндийн өдөр. Таны эрүүл мэнд ажил хэрэг загасны ордонд байрлаж, нар буд гариг далай вантай нийлж байна. Энэ нь зарим ихрүүд өчигдрийн баяраас шарталттай сэрж болохыг харуулж байна. Эсвэл одоо эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг харуулж байна. Та амьдралынхаа хэв маягыг санхүүдээ тохируулан шинэчил. Та идэх дуршлаа өөрчил, өдөр тутамдаа шинэ хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн сэтгэлээр унаж магадгүй. Тиймээс шинэ өөрчлөлт хийхийг хичээх хэрэггүй.
Арслан
(7/23-8/22)
Тууштай байх өдөр. Санчир гариг буд гаригийн хамтаар хилэнцийн орд руу шилжсэнээр таны ажил болон эрүүл мэндэд нөлөө үзүүлэх болно. Санчир гариг хүмүүсийг маш дарамттай байдалд оруулдаг бөгөөд хэрэв ажил дээр чинь санаа зовоосон асуудал гарч танд их дарамттай санагдаж эхэлбэл гайхаад байх зүйлгүй. Гэхдээ сэтгэлээр унахгүй өөдрөг байж чадвал амьдрал тийм ч хүнд санагдахгүй. Энэ үе бол хоол ундны дэглэм барьж эхлэхэд их таатай үе бөгөөд та цагаа маш сайн төлөвлөж, үр дүнтэй өнгөрөөж сурах хэрэгтэй.
Матар
(12/22-1/19)
Магадгүй эрэгтэй матруудад хайр дурлалын адал явдлын эрэлд гарах эсвэл гэртээ бүгэх хоёрын нэгийг сонгох хэрэг гарч мэдэх юм. Анхаарал болгоомжтой бай. Хувь заяа танд ээлжит сорилтоо илгээж байгаа тул гэнэт бүх зүйл таны эсрэг эргэж болзошгүй юм. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Хэрэв иймэрхүү асуудалд орсон бол тухайн байгууллага руу утсаар ярьж тусламж хүс. Ийм асуудалтай холбоотой тодорхой бодлого байдаг тул сандрах хэрэггүй. Ямар нэг зүйлд хязгаарлагдаж амьдарна.
Нум
(11/22-12/21)
Хуурмаг өдөр. Өнөөдөр ажил мэргэжлийн болон хувийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн шаардлагатай гэж үзсэн үйлдлийг хий гэхдээ хор уршиггүй байх ёстой. Та гэнэн цайлганаар нууц мэдээллийг ил гаргачихаж болзошгүй тул маш болгоомжтой бай. Сэтгэлзүйн төвөгтэй байдал хайр сэтгэл мөн гэрлэлтийг нураана. Харилцан буулт хийх нь эв найрамдлын түлхүүр юм.
Жинлүүр
(9/23-10/22)
Болгоомжлох өдөр. Өдөр өнгөрөх тусам замын түгжрэл нэмэгдэж болзошгүй тул машин заавал барих хэрэгтэй бол анхааралтай байхад илүүдэхгүй. Таныг ашиглахыг оролдож байгаа хүмүүсээс зайгаа барь. Ойр дотны найз нөхөд, хамт ажиллагсдаас тань мөнгө зээлэхийг гуйж магадгүй. Гэхдээ буцааж өгөх зорилго тэдэнд байхгүй. Зугаа цэнгэл архи дарснаас аль болох хол байхыг хичээ. Бясалгал таныг тайвшруулах болно.
Охин
(8/23-9/22)
Урьд өдрийн таатай мөр үлдсэн байна. Амьдралын идэвх өссөнөөр ойр дотны хүнтэй харьцах харьцаанд эерэгээр нөлөөлөх болно. Энэ өдөр төрсөн хүүхэд үе дамжсан онцгой авьяастай байх болно. Хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцах хэрэгтэй. Ийм тохиолдолд эсрэг хүйстэн тань танд удаан уягдах болно. Охиныхон гэр сонирхолтой хүмүүсээр дүүрэн байх болно. Санаа нэгтэн эсвэл хамтран ажилтантайгаа харьцах нь үр ашигтай байх болно.
Хумх
(1/20-2/18)
Од эрхэс таныг өнөөдөр маш хянамгай байхыг сануулж байна. Эрсдэлтэй наймаа хийх, аюул осолтой нөхцөлд ажиллахаас зайлсхий. Хэрвээ танд тийм төрлийн урилга ирвэл эелдэгээр татгалз эсвэл хойшлуулахыг хүс. Санхүүгийн хохиролд орох магадлалтай байна. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөнд бэлэн бай бодлогогүй үйлдэл бүү хий.
Загас
(2/19-3/20)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Та бүтээлч байдлын шинэ үе шатанд орж мөн аминчхан янаг амрагийн явдалд холбогдоно. Хайр дурлал болон ажлын тэнцвэртэй байдлыг бий болгох хэрэгтэй. Ажил болон түншийн хооронд харилцан буулт хийж ажиллах үе ирж байна. Зарим загаснууд олны нүдэнд ил байж уран илтгэх чадвараа үзүүлэх боломж гарна. Өөрийн хэлэх үгээ нарийн боловсруулсаны үр дүнд та сэтгэл хангалуун байх болно. Сэтгэлээр унасан жүжигчид театрын бүлэгт элсэх асуудлыг анхааралдаа авч болох юм. Тайзан дээр өөрийн цагийг зугаатай өнгөрөөж чухам жинхэнэ од мөн эсэхээ илрүүлэх болно.