Богд хааны ордон музей энэ бямба гарагт үнэгүй үйлчилнэ

1928

Богд Хааны Ордон Музей энэ сарын 21-ний бямба гарагт зочдод үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Учир нь, Монголын орчин үеийн шаазан урлалын мастер уран бүтээлч Х.Хадхүү хамгийн сүүлийн үеийн Өндөр Гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхдаа олон нийтэд танилцуулах юм.

Бямба гарагийн 14 цагт эхлэх тус үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан “Сарьдагийн хийд”-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэглэгдэх аж.

Энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Монголын суут урлаач Өндөр гэгээн Занабазарын үүсгэсэн дэг өнөөдөр ч тасралтгүй уламжлагдан хөгжиж буйг харах боломжтой.