Автомашины аккумулятор хулгайлдаг бүлэг этгээдийг саатуулжээ

507

Нийслэлийн цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт оршин суух М.Б, Баянхонгор аймгийн харьяат Ц.Л нар Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 10-15 үйлдлээр том оврын ачааны автомашины 50-60 аккумуляторыг тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Дээрх этгээдүүд нь хулгайлсан аккумуляторуудаа хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд худалдан борлуулсан нь шалгалтын явцад тогтоогджээ.