Гордон Хэйвардын мэс заслын тов гарчээ

594

Бостон Сэлтикс багийн шинэ цэрэг Гордон Хэйвардыг дахиж талбай дээр гарч тоглохыг нь харахын тулд багагүй хугацаанд хүлээх шаардлагатай болоод байгаа билээ. Юутай ч мэс заслын тов нь гарсан байна.

Америкийн цагаар лхагва гарагийн орой буюу бэртэл авснаасаа хойш 24 цаг хүрэхгүй хугацааны дараа мэс засал хийлгэхээр болжээ. Мэс заслын дараа түүний бэртлээс эргэн ирэх хугацаа тодорхой болох аж.