Өнөөдөр болох үйл явдлууд

452

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Бахай шашныг үндэслэгч Бахауллагийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөхтэй холбоотойгоор Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулгаас мэдээлэл хийнэ.

Архивын ерөнхий газарт 

11:00 цагт “Их октябрь- Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа” сэдэвт архивын баримтын үзэсгэлэн болон “Монгол зөвлөлтийн соёл шинжлэх ухааны харилцаа” баримт бичгийн эмхтгэлийн нээлт болно.

Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуульд

11:00 цагт ЕБС-ийн сурагчдын дунд зарласан хаягдалаар хийсэн бүтээгдэхүүний уралдааны ялагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

MN мэдээллийн төвд

11:30 цагт Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Fiba 3×3 Asia Cup- 2017 тэмцээний хэвлэлийн хурал болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:30 цагт “Хөгжлийн Харандаа ЭКСПО– 2017″ хүүхэд, гэр бүлд зориулсан үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

МҮЭХ

12:00 цагт МҮЭ-ийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Мөн МҮЭХны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж буй өмч хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлаар албан ёсоор тайлбар хийнэ.

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд

12:00 цагт БЗД-ийн ИТХ хоёр тамгатай үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. Энэ үеэр олон ноцтой баримтуудыг дэлгэнэ.

Мишээл экспо төвд

14:00 цагт “Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдааны нээлт болно. Энэ үеэр Монголын арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарынхан нэг жилийн хугацаанд хийж бүтээснээ, ололт амжилтаа танилцуулна.