Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүллээ

514

“Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хууль сахиулах их сургуулийн сонсогч цагдаагийн ахлах ахлагч Ц.Одхүү, ахлагч М.Баярхүү, сонсогч н.Түвшинтөгс нар нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд овор ихтэй эд зүйл авч явсан Орхон аймгийн харьяат Ц.Г-г шалгахад тус хорооны иргэн О.М-н байшингийн цонхны хамгаалалт төмрийг хөшиж эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, хийн гар буу, iphone-6 гар утас зэрэг эд зүйлсийг бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Дээрх этгээд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байхдаа оргосон этгээд байсныг тогтоожээ.