Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа өнөөдөр өргөн барина

369

Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэнийг багтаах талаар МАН-ынхан өчигдөр үдэш гэхэд үндсэндээ ойлголцсон. Тэд өглөө Удирдах зөвлөлөөрөө Төрийн ордноо хуралдаж, дөнгөж сая тарлаа. Одоо УИХ дахь олонхын бүлэг уг асуудлаар хуралдаж дуусаад байна. Улмаар өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа багтаах сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүлж, эрхлэх асуудлынх нь дагуу Байнгын хороод хуралдах сурагтай. Засгийн газрын маргааш гэхэд бүрэн бүрэлдэхүүнээр нь томилох бололтой. У.Хүрэлсүхийн тэргүүлэх танхимд дараах сайд нар багтахаар нэр нь тодроод байна.

  1. Шадар сайд – Ө.Энхтүвшин
  2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Г.Занданшатар
  3. Хууль зүй, дотоод хэргийн сайд – Ц.Нямдорж
  4. Батлан хамгаалахын сайд – Н.Энхболд
  5. Эрүүл мэндийн сайд – Д.Сарангэрэл
  6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Д.Сумъяабазар
  7. Гадаад харилцааны сайд – Д.Цогтбаатар
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ц.Цогзолмаа
  9. Сангийн сайд – Ч.Хүрэлбаатар
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – С.Чинзориг
  11. Эрчим хүчний сайд – Ц.Даваасүрэн
  12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Б.Батзориг
  13. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Н.Цэрэнбат
  14. Барилга, хот байгуулалтын сайд – Х.Баделхан
  15. Зам, тээврийн хөгжлийн сайд – Ж.Бат-Эрдэнэ