МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Сайдад нэр дэвшүүлэх 11 хүнийг зараллаа

1742

Шинэ Засгийн газарт багтаж ажиллах сайд нарын нэрийг өнөөдөртөө /2017.10.11/ багтаан өргөн барина гэж байсан ч одоог болтол тодорхойгүй хэвээр байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15 сайдтай ажиллахаа бүлгийнхэндээ мэдэгдсэн. Энэ дагуу бүлгээс нэр бүхий гишүүдийг сайдад нэр дэвшүүлсэн ч заримаас нь татгалзсан юм. Үүнтэй холбоотойгоор сайдад нэр дэвшигчдийн нэрсэд өөрчлөлт орох болоод буй. Гэхдээ хоёр талдаа дахин зөвшилцсөнөөр дараах 12 сайдын нэр дээр тогтжээ.  Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  • Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг

Дахин нэр дэвшүүлэх сайдад

  • Шадар сайд
  • Батлан хамгаалахын сайд
  • Барилга хот байгуулалтын сайд

Гурван сайдыг тодруулахын тулд МАН-ын Удирдах зөвлөлийг өнөөдөр хуралдуулна гэсэн ч мөн л хэзээ хуралдах нь тодорхойгүй хэвээр байна.