MNB 1 дүгээр суваг HD форматтай боллоо

1402

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 50 жилийн ой хаяанд иржээ. Тэд өөрсдийн хагас зуун жилийнхээ баярыг тэмдэглэхийн өмнө орон даяар MNB нэгдүгээр сувгаа HD форматтай болгож байна. Өнгөрөгч 2015 онд МNB хоёрдугаар сувгаа HD форматад шилжүүлж байсан тус телевизийнхэн өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сувгаа ийнхүү үзэгчдийн  үзэх дуртай контентуудаа дуу дүрсний өндөр чанартайгаар нэвтрүүлж, хүргэхээр болсон байна. Та бүхэн Монголын үндэсний телевизийн нэгдүгээр сувгаа Sansar, DDISH, UNIVISION, SKYMEDIA, MNBC кабелийн телевизүүдээр HD форматаар хүлээн авч үзэх боломжтой аж.