‘BBC’ агентлаг Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байна

811

Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарын тухай ‘BBC’ агентлаг нэвтрүүлэг хийж байгаа гэнэ. Одоогоор тус агентлагийнхан гавъяаттай хамт төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумыг зориод байгаа аж. Энэ талаар Соёл урлагийн их сургуулийн захирал Д.Сонинтогос ярихдаа ‘Манай сургууль дээр өчигдөр Английн ‘BBC’ радиогоос хоёр сурвалжлагч ирээд явлаа. Тэд дуучин Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Монголын дуучин Г.Ариунбаатар ямар сургуульд сурсан юм бэ. Сургуулийнх нь багш нар, захиралтай нь уулзъя гэсэн. Монголоос  ийм сайн дуучид төрөн гарч байгаагийн шалтгааныг багагүй сонирхож байсан’ гэв. Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар энэ жилийн ‘BBC’ агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас ‘Cardiff singer of the world’  тэмцээнд амжилттай оролцож,  ‘Дэлхийн дуучин’-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.