Жулия Робертс хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлэв

474

“People” сэтгүүл 2000-2017 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд хэн байсныг тодруулжээ. Улмаар Жулия Робертс жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэхүү жагсаалтыг хэн хэн тэргүүлж байсныг хүргэж байна.
1. Жулия Робертс /2000, 2005, 2010 онд/ Тэрбээр Холливудын хамгийн нэр алдартай жүжигчдийн нэг. “Оскар”-ын шагналыг хүртсэн бөгөөд сайхан инээмсэглэлээрээ бусдаас ялгардаг.
2. Кэтрин Зета-Жонс /2001 он/. Их Британийн жүжигчин, “Оскар”-ын шагналын эзэн. Бусдыг соронз мэт татах чадвар нь түүнийг шоу бизнесийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн нэг болгож чадсан.
3. Николь Кидман /2002 он/. Австралийн жүжигчин, продюссер энэ эмэгтэй ер бусын гоо үзэсгэлэнгээрээ дэлхий даяар алдартай. Цэнхэр нүд, булбарай арьс, шаргал үс зэрэг нь эрчүүдийг галзууруулах дөхдөг.
4. Холли Берри /2003 он/. Америкийн кино жүжигчин, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналуудын эзэн.
5. Женнифер Энистон /2004, 2016 онд/. Америкийн жүжигчин, кино найруулагч, продюссер энэ эмэгтэй үргэлж гоё сайхан харагддаг билээ.
6. Анжелина Жоли /2006 он/. Америкийн жүжигчин энэ эмэгтэй гоо үзэсгэлэн, жүжигчний ур чадвар төдийгүй буяны үйл ажиллагаа хийдэг гэдгээрээ алдаршсан нэгэн.
7. Дрю Берримор /2007 он/. Америкийн жүжигчин, продюссер, кино найруулагч энэ бүсгүй нэртэй жүжигчний гэр бүлийн залгамж халаа билээ.
8. Кэйт Хадсон /2008 он/. Холливудын романтик инээдмийн кинонуудын од болсон Америкийн жүжигчин.
9. Кристина Эпплгэйт /2009 он/. Инээдмийн жүжигчин. Олон нэр хүндтэй шагналын эзэн болж байсан.
10. Женнифер Лопес /2011 он/. Америкийн дуучин энэ бүсгүй сайхан дуу хоолойтой төдийгүй гоёмсог бие галбиртай нэгэн.
11. Бейонсе /2012 он/. Бейонсе өвөрмөц хэв маяг, чадварлаг хоолойтой төдийгүй зүс царай, бие галбир сайхантай билээ.
12. Гвинет Пэлтроу /2013 он/. Америкийн жүжигчин, дуучин энэ бүсгүй “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналын эзэн бөгөөд эрүүл зөв амьдралын хэв маягийг дагаснаар байнгын залуу харагддаг билээ.
13. Люпита Нионго /2014 он/. Кенийн жүжигчин, найруулагч, продюссер энэ бүсгүй олон тооны шагналын эзэн бөгөөд гоёмсог хэв маяг, донж зэргээрээ алдартай нэгэн.
14. Сандра Баллок /2015 он/. Америкийн жүжигчин энэ бүсгүй “Сүүдэр тал” кинонд тоглосныхоо төлөө “Оскар”-ын шагналыг хүртсэн билээ.

Эх сурвалж: www.info.mn