МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

252

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 14.00 цагаас товлогдсон ч ирц хүрэхгүй хүлээгдсээр 3 цагийн үед эхэллээ.

Хуралдаанд одоогийн байдлаар нийт 40 орчим гишүүн ороод байна. Бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар оролцож байгаа юм.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд бүлгийн хуралдаанд оролцохгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл тэдгээр гишүүдийн төлөөлөл үүнийг үгүйсгэж бүлгийн хуралдаандаа оролцохоор иржээ.

Тус бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах болох Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.