Жүдогийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

741

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Унгарын Будапешт хотноо эхэлж байна. Ирэх сарын 3-ыг хүртэл зохион байгуулагдах тус тэмцээнд Монгол улсын шигшээ багийн 19 тамирчин өрсөлдөхөд бэлэн болжээ.

Эрэгтэй долоон жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд тамирчид маань хүч сорино. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзэхээр болжээ.Тус тэмцээнд зодоглох Монгол улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллах юм. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ. Өнөөдөр манай гурван тамирчид  өрсөлдөх бөгөөд  С1 телевиз Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах юм байна. 15.30 цагаас хэсгийн барилдаан,  21.50 цагаас Финалын барилдаан эхлэх аж.