Дэлхийн аварга П.Орхон, хошой хүрэл медалийн эзэн Э.Бэхбаяр нар эх орондоо ирлээ

258

Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид эх орондоо ирлээ. Францын Парис хотноо энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чөлөөт сонгомол ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 63 килограммын жинд эх орноо төлөөлөн оролцож алтан медалийн эзэн болсон ОУХМ П.Орхон, эрэгтэйчүүдийн 57 килограммын жинд хүч үзэн хүрэл медаль хүртэн хошой хүрэл медалийн эзэн болсон гавьяат тамирчин Э.Бэхбаяр нар эх орондоо ирлээ.
ДАШТ-д эрэгтэйчүүдийн найман жинд найман тамирчин, эмэгтэйчүүдийн найман жинд мөн найман тамирчин эх орноо төлөөлөн хүч үзсэн юм.