С.Төгс миссүүдийг өмөөрөв

871

‘Asian star model’ С.Төгс дэлхийн мисст эх орноо төлөөлөхөөр өрсөлдөж байгаа бүсгүйчүүдийг өмөөрч хатуухан үгс чулуудаад авчээ. Тэрбээр ‘Манайхан яагаад ийм юм бэ? Дэлхийн мисс рүү явах гээд өрсөлдөж байгаа охидоо миалаад л байх юм. Арай ч дээ ч гэж байх шиг. Ноднин Баярцэцэгийгээ гоочлоод л байсан. Шилдэг 11-т багтаа л биз дээ. Энэ залуу охидууддаа урам хайрлачихвал хэл нь салж уначих гээд байна уу. Ер нь амжилт үзүүлэхгүй байсан ч яадаг юм. Монгол орныг төлөөлж иймэрхүү юманд явах ямар хэцүү байдгийг ер нь мэдэх юм уу? Наад зах нь нүүр будагч, үсчин, дизайнер хамт явахгүй. Цаашлаад том спонсор орнуудад дарагдана. Бүх хувцас хунараа өөрсдөө шийднэ, хийлгэнэ. Өөр аль улс тэгж байсан ер нь. Охидууддаа амжилт хүсэе!!! Мундаг шүү!’ хэмээн цахим хуудастаа бичжээ.