Google өнөөдөр энэ утсыг танилцуулна

606

nexus2cee_pixel-banner-728x400-092204-928874054

Технологийн салбарын тэргүүлэгч Google компани өнөөдөр шөнө Pixel нэрийн гар утсаа албан ёсоор танилцуулна. Гэвч компани үүнээс өмнө шинэ бүтээгдэхүүнийхээ үзүүлэлт, гэрэл зургийг алджээ.

Андроид үйлдлийн системийг хөгжүүлдгийн хувьд ийнхүү Google компани Apple-ийн iPhone-той өрсөлдөх бүтээгдэхүүнээ өөрсдөө загварчилж, хөгжүүлж буй нь энэ юм. Учир нь Google одоо үйлдлийн систем, төхөөрөмж хоёроо аль алийг нь үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.

nexus2cee_pixelad-1-092213-655570228

Харин ихэнх гар утас үйлдвэрлэгчид, бүр дэлхийн шилдгүүдийн нэг Samsung хүртэл Андроид үйлдлийн системийг ашиглаж, өөрсдөө идэвхтэйгээр үйлдлийн систем хөгжүүлэхийн оронд, зүгээр л бага зэргийн засвар хийдэг.

Өмнө нь Google компани Nexus брэндийн гар утсаа Huawei, LG, HTC зэрэг компаниудтай хамтран бүтээдэг байв.

nexus2cee_pixelad-7-092224-1733764527

Түүнчлэн 32GB болон 128GB гэсэн хоёр сонголттой, 4GB RAM-тай, Qualcomm-ын 821 процессортой, AMOLED дэлгэцтэй, арын хэсэгтээ хурууны хээ мэдрэгчтэй, үндсэн камер нь 12 мегапиксел, урд талын камер нь найман мегапиксел юм байна.