Майкрософт “Paint”-ийг устгах гэж байна

570

Майкрософт компани энэ намар гарах Windows 10-ын Creators Update хувилбараасаа алдарт “Paint” програмыг хасах гэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Анх 1985 онд Windows 1.0 хувилбартай хамт хэрэглээнд нэвтэрч байсан уг програм үүнээс цааш дахин шинэчлэгдэхгүй, хөгжүүлэлт нь бүр мөсөн зогсох аж. Харин оронд нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Windows 10-ын Creators Update хувилбарт багтсан Paint 3D програмаа үлдээхээр болжээ. Гэвч уг програм нь домогт “Paint” програмтай төдийлөн ижил төстэйд тооцогддоггүй байна.

Paint 3D нь гурван хэмжээст зураг бүтээх багаж хэрэгсэлтэйгээс гадна хоёр хэмжээст зурагтай ажиллах анхан шатны функцүүдтэй. Гэхдээ энэ нь Paint програмын боломжийг гүйцэхгүй тул 32 жилийн настай програмын үнэнч хэрэглэгчид Майкрософтын мэдэгдлийг тун таагүй хүлээн авч байгаа гэнэ.