Galaxy Note 8 гар утасны танилцуулах өдрийг Самсунг зарлалаа

584

Хэдэн сарын турш цуурхал, таамаг яригдсаны эцэст Самсунг компани өөрийн Galaxy Note 8 ухаалаг гар утасны албан ёсоор танилцуулах өдрийг зарлалаа.

Шинэ гар утсыг наймдугаар сарын 23-нд Нью Йорк хотноо танилцуулна.

Үүний өмнөх Note 7 загвар нь техникийн алдаанаас болоод бүтэлгүйтсэн. Тиймээс Note 8-ын чанар, үзүүлэлт ямар байхыг дэлхий нийтээр ажиглаж байгаа юм.

Наймдугаар сарын 23-ны 11:00 цагт эхлэх танилцуулах арга хэмжээний урилгыг хэвлэл мэдээллийнхэнд өчигдөр тараажээ.