Ирэх даваа гарагаас дөрвөн уулзвараар баруун гар тийш тогтмол эргэдэг болно

720

193754-04102016-1475553778-1700406294-cover_31

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ирэх даваа гарагаас эхлэн дөрвөн уулзварт тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ.

Тухайлбал, дараах дөрвөн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио байрлуулахаар болсон байна.

  1. Баруун дөрвөн замын уулзвар.
  2. Зүүн дөрвөн замын уулзвар,
  3. Гэсэр сүмийн уулзвар,
  4. Саппорогийн уулзвар

0e99f1_3_x974

Нийслэлийн хэмжээнд олон огтолцолтой гэрлэн дохионы зохицуулалттай 140 гаруй уулзвар байдгаас 48 уулзварт зөвшөөрсөн ногоон гэрлээр баруун гар тийш тогтмол эргэх асуудлыг ЦЕГ, ЗЦГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар хэлэлцэн шийджээ.

Замын хөдөлгөөний уулзваруудаар нэвтрэх чадвар сайжирч, нийслэлд үүсээд буй бухимдал буурна гэлээ. Иргэдийн дунд санал асуулга явуулахад 90 гаруй хувь нь энэхүү баруун гар тийш тогтмол эргэхийг дэмжсэн байна.

Баруун гар тийш эргэх зөвшөөрөл олгож байгаа хэдий ч бусад хөдөлгөөнд оролцогчид болох явган зорчигчдод заавал зам тавьж өгөхийг анхаарууллаа.