Залуучуудын шигшээ баг БНСУ-д бэлтгэл хийнэ

866

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын залуучуудын шигшээ баг нэгдсэн бэлтгэл хийхээр өнөөдөр БНСУ-ыг зорино.

Монголын хөлбөмбөгийн холбоо, БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд манай шигшээ баг мэргэжлийн хөлбөмбөгийн “Мокпо” бэлтгэлийн баазад 12 хоногийн бэлтгэл хийхээр болсон.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан залуус бэлтгэлийнхээ хугацаанд БНСУ-ын 19 хүртэлх насны шигшээ баг болон Солонгосын гуравдугаар лигийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх шигшээн бүрэлдэхүүнийг өчигдөр МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.

ААШТ-ий “H хэсэг”-т багтсан залуучуудын шигшээ баг долдугаар сарын 19-нд Тайланд, 21-нд Индонези, 23-нд Малайзын багтай тоглох хуваарьтай байгаа.