Хакүхо зүүнийг тэргүүлнэ

586

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё ирэх сарын 9-23- нд болох тов гарлаа. Зуны башёг өнгөрсөн сард 38 дахь түрүүгээ авсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх юм. Харин баруун жигүүрийг Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлнэ. Харин зүүний дагаварт Кисенасато, барууны дэд магнайгаас Какирюү М.Ананд босно. Дээд зиндаанд Монголын есөн бөх барилдах бөгөөд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арслан цолтнуудаа тэргүүлэн барилдахаар болов.

Энэ башёд Тамаваши Б.Мөнх-Оргил сэкиваке цолтойгоор дөрөв дэх удаагаа барилдах юм. Тэгвэл маэгашира цолтнуудаас Чиёошима Г.Мөнхсайхан зүүний тавд, Ичиножёо А.Ичинноров зургаа, Такайнова А.Баасандорж долоод, Араваши Э.Дөлгөөн 12-д бичигдлээ.