Дизайны бүтээлээ олон улс руу хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгнө

809

Дизайн урлаг дэлхийд хил хязгааргүй хөгжиж Монгол ба гадаад гэсэн ялгаатай ойлголт арилж тус урлаг нь өөрөө нэгэн том далай болжээ.

Энэ далайд бид ямар завиар хэрхэн сэлүүрдэж аль арал дээр очих тухай бидний хэсэг залуус өөрсдийн олж мэдсэн мэдлэг, туршлагаа хуваалцахаар уулзалтыг маргааш 19.00 цагт ICC tower-т зохион байгуулахаар болсон байна.

Уулзалтад гурван дизайнер

  • Б.Төгөлдөр: Дизайны ажил, гаднын аутсорсинг процесс хэрхэн явж, тэдгээрийн давуу тал ба бэрхшээлүүд,
  • Б.Мандаа: Зар сурталчилгаа, маркетингийн дизайны талаар болон захиалагчийн хүлээлт ба тэдгээрийн ажлын явц,
  • Х.Сүрэн: Дүрслэх урлагийн сургалтын системийн ялгаа ба хувь хүний нэмэлт ур чадвар болон олон улсын уралдаант шалгаруулалт, биенналуудад хэрхэн оролцох тухай сэдвээр тус тус ярилцана.

Гурван цаг үргэлжлэх уулзалт, ярилцлагын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй. “Бид Монгол Агуулга” ТББ, CLUB Coworking-ээс хамтран зохион байгуулж буй уулзалтад хэрхэн бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.