Э.Үржинханд: Үүрд дуусахгүй маргаашаар баян ч …

469

7f8r8ht5r2une353l26g2acrm4_500x500

Үүрд дуусахгүй маргаашаар баян ч

Үлдэж хоцрох өчигдрөөр харин дутуу
Үлэмжийн сайханд ханаж цадахаа мэдэхгүй
Үнэндээ хүн гэдэг яасан шуналтай юм бэ дээ

Уужуу амьсгалах агаараар баян ч
Ухаан балартам зовлон бас их юм
Улыг минь шагайж араас минь архирч
Улин хуцах ноход шиг нөхөд гэж байх юм
Гэвч, улираад одох мөч бүхэн дахин тохиохгүй

Урсаад одох цаг хугацаа эргэж ирэхгүй
Үүрдийн биш энэ нас нэгэн цагт дуусна
Өнгөрснөө бодоход гуних зүйлгүй амьдрах сайхан
Цацран цацрах нарны гэрэл сайхан ч
Цаашлан одох өдөр бүхэн хайран
Цамаархаж, өчигдрийн тухай мартдаг

Зайлуул хүн гэдэг чинь ямар өчүүхэн юм бэ дээ
Үйл нь дуудхаараа уураа тэд барна
Үглэж хойноос нэхэл болон дагана
Үгийн муугаар бие биесээ давшлана
Үхтэл мартахгүй гэж хөмхийгөө зууна
Гэвч, бүгдийг чинь би энэрэн уучилъя
Бүр намайг үзэн ядсан ч уучилъя, учир нь
Эгэл орчлонд алхсан мөр бүхнээ
Эргээд харахад харамсахгүй үлдэх сайхан