Yahoo-гийн шинэ амьдрал Altaba нэрээр эхэллээ

411

Өчигдөр буюу Даваа гарагт Yahoo компани албан ёсоор төгсгөл болжээ. 1994 онд байгуулагдаж, интернэт порталын бизнес эрхэлж байсан Yahoo нэгэн үе интернэтийн аварга компанид тооцогддог байв. Гэвч сүүлдээ Google, Facebook зэрэг шинэ компаниудад байр сууриа алдаж, үнэ цэн нь жил бүр буурсаар байсан юм. Тус компанийн хамгийн үнэтэй хөрөнгө нь эцэстээ Хятадын Алибаба дахь эзэмшил, Японы Yahoo Japan салбар нь болжээ.

Харин эдгээрийг тооцолгүй, зөвхөн үндсэн бизнесээ тэд саяхан харилцаа холбооны Verizon компанид $4.5 тэрбумаар зарсан юм. Үндсэн бизнесээ Verizon компанид зарсан Yahoo компани хөрөнгийн бирж дээр нэрээ “Altaba” (AABA) болгон өөрчилж шинэ нэрэн дор хувьцаагаа арилжаалж эхэллээ. Уг шинэ компани нь Алибабагийн $33.7 тэрбумын үнэлгээтэй 383.5 сая хувьцааг эзэмшдэг холдинг компани болж байгаа юм. Мөн Yahoo Japan компанийн $7.7 тэрбумын үнэлгээтэй 2 сая хувьцааг эзэмшиж байна.

Харин Verizon компани Yahoo-ийн үндсэн бизнесийг өмнө нь худалдаж аваад байсан AOL компанитай нийлүүлэн “Oath” нэртэй компани болгон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа юм.

Эх сурвалж: Techinsider