Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүллээ

585

Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж өндөрлөлөө. Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү  уралдааны шилдэг 20-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, ОХУ-ын “Марийнский” театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар нар шалгаран үлдэж,  шилдгийн төлөө өрсөлдсөн юм. МУГЖ Г.Ариунбаатар тус тэмцээнд хоёр төрлөөр оролцсон. Тэрбээр романс  төрлийн эхний шатанд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсыг дэлхийн бусад хөгжмийн  зохиолчдын  бүтээлтэй хамтатган дуулж финалд шалгараад байсан. Ийнхүү тэрбээр “BBC Cardiff Singer of the World” тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлжээ. Харин ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Г.Ариунбаатар “Намайг үргэлж дэмждэг Монгол, Буриадын ард түмэндээ, багш нартаа маш их баярлалаа. Бүр илүү ихээр хичээх болно оо. Эх орондоо дөрвөн цомтой харих байсан нэгийг нь нутгийн бүсгүйд алдчихлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.