Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай

811

ХОНЬ – (3/21-4/19)
Амьдралын эрч хүчээр тэтгэгдэх өдөр. Мэргэжлийн хүрээнд төлөвлөсөн ажил, товлосон уулзалтууд амжилттай хэрэгжинэ. Ганц бие хүний хувьд таатай учрал тохиох буюу сонирхолтой хүнтэй танилцана. Санхүүгийн байдал сайн байна.
ҮХЭР – (4/20-5/20)
Амаргүй өдөр. Таны төлөвлөсөн ажил өөрчлөгдөж болно. Ажил төлөвлөсний дагуу явахгүй бол битгий бухимд, ийм үед урсгал даган хөвөх нь илүү ашигтай. Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн.
ИХЭР – (5/21-6/21)
Оюуны хөдөлмөр үр ашигтай байна. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, сайн сайхан зүйлийг төсөөл. Сайн таньж мэдэхгүй хүн бэлэг өгвөл авахаас татгалзаарай. Хайр дурлалдаа итгэл алдарсан бол асуудлаа шийдэхэд нэн тохиромжтой.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Сайн өдөр. Санхүүгийн үйл ажиллагаа, худалдаа арилжаа хийх, шинэ эд зүйл авах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд ээлтэй. Гэр орноо цэвэрлэх, бие сэтгэлээ ариусгах, дотоод эмх цэгцээ сахиж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарвал үр ашигтай. Холын аян замд гарахад сайн. Урлаг, уран сайхны арга хэмжээнд идэвхитэй оролц.
АРСЛАН – (7/23-8/22)
Танин мэдэх эрмэлзэлтэй байх нь амжилтын үндэс билээ. Өнөөдөр энэ чанар онцгой чухал байна. Юмсын учир зүйг олох гэсэн оролдлого бүхэн бүтэмжтэй байхын зэрэгцээ танд мэдлэг туршлага нэмнэ. Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай. Шинэ танил буюу шинэ учрал таныг хүлээж байна.
ОХИН – (8/23-9/22)
Ажил албандаа амжилт гаргаж, ахиж дэвжих өдөр. Та удирдах албан тушаалтан биш байлаа ч хичээл зүтгэл тань өндрөөр үнэлэгдэнэ. Менежмент, анагаах ухаан, техник, үйлчилгээний салбарынханд ээлтэй. Мэдлэг чадвараа сайжруулахад анхаар. Эрч хүчтэй, нямбай, гүйцэтгэл сайтай байвал амжилт таныг хүлээж байна.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Амьдралдаа бодитойгоор хандах өдөр. Таны хувьд санхүүгийн зөв төлөвлөлт, эрүүл хооллолт нэн чухал. Худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хэрвээ та жингээ хасах эрмэлзэлтэй бол хэт их цадах, хэт их өлсөх нь сөрөг нөлөөтэйг анхаар.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Амаргүй өдөр. Таны төлөвлөсөн ажил өөрчлөгдөж болно. Ажил төлөвлөсний дагуу явахгүй бол битгий бухимд, ийм үед урсгал даган хөвөх нь илүү ашигтай. Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн.
НУМ – (11/22-12/21)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Аливаа шийдвэрийг гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхүүгийн төлөв байдал сайжирна.
МАТАР – (12/22-1/19)
Оюуны хөдөлмөр эрхлэгчид үр бүтээлтэй байна. Алс юманд явах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцоход ээлтэй. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч аливаа асуудлыг шийд. Өдрийг бүтээлч үйл ажиллагаанд зориул. Уран зураг, хөгжим оролдвол ядаргаа тайлагдана. Танил талын хүрээгээ өргөжүүлэхэд сайн байна.
БУМБА – (1/20-2/18)
Кармын шалгуур тавигдах өдөр. Шударга, журамтай байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Худалдаа наймаа ашигтай.
ЗАГАС – (2/19-3/20)
Аливаа чухал ажлыг хойш тавь, яарч шийдвэр гаргах, гэрээ хэлцэл хийхээс зайлсхий. Бусадтай харьцах, харилцан ойлголцох, өөрийгөө зөв таниулахад тустай. Ирээдүйгээ төлөвлө, сэтгэл санааны тогтворт байдлаа хадгалахад анхаар. Шинэ хувцас чимэг, эд зүйл худалдаж авахад таатай.