Ёкозүна М.Ананд хүүхдүүдэд тоглоом явуулжээ

652

Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зорилтот бүлгийн 700 хүүхдэд зориулсан ‘Ид шидийн аялал’ урлагийн тоглолтыг зохион байгууллаа.

Хот тохижилтын газрын ажилчдын хүүхдүүд болон тусгай сургуулийн сурагчид, халамж асрамжийн төвийн хүүхэд багачууд баяраа инээд хөөрөөр дүүрэн, Хүүхдийн ордны авьяаслаг найзуудынхаа тоглолтыг үзэн, дуу хуур, бүжиг наадам дунд өнгөрөөлөө.

‘Ид шидийн аялал’ урлагийн тоглолтыг үзсэн хүүхэд бүрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баярын бэлэг гардууллаа. Японы мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Ёкозүна М.Ананд хүүхэд бүхэнд тоглоом явуулсныг хотын дарга С.Батболд бяцхан иргэддээ бэлэг гардуулах үеэр дуулгасан юм.