Т.Алунгоо дэлхийн супермодель болов

1388

World Supermodel 2017 буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээний Гран-при шагналын эзнээр дахиад л монгол бүсгүй тодорсон аж. Т.Алунгоо өөрийн насны ангилалд ялагч болоод зогсохгүй нийт уралдааны Гран-при шагналын эзэн болж, титмийг хүртсэн байна. Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй World Supermodel тэмцээн тавдугаар сарын 21-28-ны өдрүүдэд Макаод болжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн супермоделиуд World Supermodel 2017 тэмцээний ялагч болохын төлөө гоо сайхан, авьяас чадвараа дайчлан өрсөлджээ. Ийнхүү тэмцээний төгсгөлд болсон гала-шоуны үеэр Т.Алунгоо өсвөр насны ангилалд Гран-при шагналыг хүртсэн байна. Харин насанд хүрэгчдийн ангилалд Өмнөд Африкийн Белинде Шрёдер гэдэг бүсгүй ялагчаар тодорчээ.

Монгол Улс энэ жил жинхэнэ утгаараа ялалт байгуулсан юм. Өнгөрсөн жилийн уралдааны ялагчаар Т.Шинэтуяа гэдэг бүсгүй тодорч байлаа. Тэрбээр өөрийн насны ангилалд дэлхийн гоо охиноор шалгарч, World Teen Supermodel болж байсан юм. Тэмцээний уламжлал ёсоор өнгөрсөн жилийн ялагч Т.Шинэтуяа шинэ супермоделийн титмийг өөрийн нутаг нэгт бүсгүй Т.Алунгоод зүүж өгсөн аж.

Эх сурвалж: www.info.mn