Английн Манчестэр хотод дэлбэрэлт болж, 20 орчим хүн амиа алджээ

519

Английн хойд нутагт байрлах “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хоёр ч дэлбэрэлт болсон талаар сая мэдээллээ.

Америкийн нэрт дуучин Ариана Гранде тоглолтоо хийх үеэр тус хэрэг гарсан байна.

Тэрээр сүүлчийн дуугаа дуулаад тайзыг орхих үеэр хүчтэй чимээ гарсан гэж гэрчүүд мэдээлжээ.

Айдаст автсан олон мянган үзэгч дуу дуугаа авалцан гарах үүд рүү гүйцгээсэн байна.

NBC телевизийн мэдээлснээр дэлбэрэлтийн үеэр 20 орчим хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулан цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох Виктория галт тэрэгний буудал болоод замын хөдөлгөөнийг түр хаагаад байна.

Хэргийн газарт цагдаа болон яаралтай тусламжийнхан ажиллаж байна. Болсон явдлын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Ямартай ч дуучин А.Гранде хэрэг гарах үеэр гэмтээгүй талаар мэдээлжээ.

Манчестер Арена нь Европтоо хамгийн томд тооцогдох битүү цэнгэлдэх хүрээлэн юм.

1995 онд нээлтээ хийж байсан тус хүрээлэн нь 21 мянган хүний багтаамжтай аж.

Тус цогцолбор нь тоглолт, тэмцээн болоод спортын арга хэмжээ явуулах зориулалттай юм байна.

Эх сурвалж: ВВС