Дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн түр орон сууцанд орохоор болжээ

419

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж хотын даргаас батламжаа гардан авчээ. Уг айл өрхүүд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүйгээс хүндхэн нөхцөл байдалд байсан аж.

Тэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Баярсконстракшн компанийн барих орон сууцанд орох гэнэ. Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо буюу Хангай хотхоны ард 156 айлын орон сууц барьж буй талаар НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.